Билл Гейтсийн ТОП 10 амжилт

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 30

Уильям Генри Гейтс III нь 58 жилийн өмнө Америкийн Сиэтлд төржээ. Дэлхийн хамгийн баян хүн гэгдэх тэрээр бүх хөрөнгөө өөрийн оюун ухаанаараа олсон гэдэг. Гэхдээ амжилт түүнд шууд үүд хаалгаа нээгээд өгчөөгүй гэнэ. Хэд хэдэн хичээлдээ дүрэмдээ муу ер нь л сурлага тааруухан байж. Ингээд муу сурлагатан болохоосоо өмнө тэр сэтгэл зүйч дээр очиж ч байж. Тэр цаг үргэлж л компьютерийн программууд дээр ажилладаг байв. Долоо хоногт наад зах нь 20-30 цагийн компьютер дээр өнгөрөөнө. … Харин 30 жилийн дараа гэхэд түүний хөрөнгө аль хэдийн 50 тэрбумд хүрч дэлхий даяар 105 улсад 78.000 ажилчинтай болжээ. Харин яаж… Тэр ингэдэг:

  1. Өрсөлдөгчөө сайтар судла. Тэр өглөө болгон өрсөлдөгчийнхөө сайтад хэдэн цагаар зочилдог байжээ.
  2. Шийдмэг бай. Хамгийн муу мэдээг сонсохдоо ч менежер хүн маш зоригтой бай. Айж сандрах хэрэггүй. Муу мэдээг эхэнд нь дараа нь сайныг нь хүлээн авах
  3. Амжилтандаа бүү анхаар. Амжилт хэнийг ч хуурч дөнгөнө. Суудал дээрээ харин удаан суугаад байх хэрэггүй. өрсөлдөгч чинь суугаагүй байгаа шүү.
  4. Хөгжих дэвших төлөвлөгөө гарга.
  5. Өнөөдөр эхлэ. Хэрвээ ямар нэгэн зүйл болохгүй байвал түүнд зориулан өөр төлөвлөгөө гарга. Билл гаражаас бизнесээ эхэлсэн. Ÿг түүн шиг хойш тавихгүй өнөөдөр л эхлэ. Цаг алдах муу.
  6. Бод. Даалгаварыг биелүүлэхээсээ өмнө байнга сайн бод.
  7. Тулаанаас бүү ай.
  8. Шинэ технологийг эзэмш. Цахим мэдээлэл хамгийн гол туслагч чинь байна
  9. Олныг дагах хэрэггүй. чамд өөрийн гэсэн зам бий. чиний бизнес бусдаас өөр байх ёстой. Бас дээгүүр байх…
  10. Эрүүл мэнд. Энэ л амжилтанд хүргэх хүчин зүйлийн нэг гэдгийг сана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top