Аристотель Онассис - Жаклин Кеннеди
Түүхэн дэх хамгийн дуулиант бас бахархам хурмын нэг бол яахын аргагүй үзэсгэлэнт Жаклин Кеннеди болон дэлхийн хамгийн баян эрхэмийн нэг Аристотель Онассис нарын хайр дурлал билээ. Гэхдээ энэ гэрлэлтийг хосуудад хамгийн ашигтай байсан хэмээн үздэг. Хэдийгээр гэрлээд удаагүй тэд салсан ч Жаклин тэрбумтанаас 30 сая доллар салгасан бол харин Онассис бүсгүйн туслалцаатай өөрийн нэр хүндийг хэдэн зуу дахин нэмэгдүүлээд авсан юм. Тэднийг дэлхий сонирхож байсан. Алдартай хосуудыг өнгөрсөн зууны хамгийн их дуулианы эздийн нэг хэмээдэг.
Бонни-Клайд
Өршөөлгүй алуурчид. Банк дээрэмдэн, машин хулгайлж Америкийг тадийгүй дэлхий нийтийг цочроож байсан энэ хосыг уг нь хайр дурлалын бэлэг тэмдэг гэх хүмүүс бий. Тэд бие биендээ хайртай учраас л тэр бүхнийг хийсэн, юунаас огт айгаагүй гэдэг. Хайр дурлал л тэр хоёрыг тийм хүчтэйгээр нэгтгэсэн байна. Романтик бол адал явдалдт хайр дурлалд дурлагсдын тод жишээ. Тэд аймшигт хэрэг хийлгүйгээр өнөөг хүртэл амьдарсан бол ч…
Гүнж Диана-Додди Аль-Фаед
Британийн хамгийн хайртай “охин” гүнж Дианагийн нэр хүнд арабын тэрбумтантай нэр холбогдлоо гээд огт унаагүй харин ч улам нэр алдартай бол хүндлэгдэх болсон. Энэ бол хунтайж Чарльзаас салснаас хойшхи түүний анхны бөгөөд эцсийн үнэнч хайр дурлал байсан билээ. Харамсалтай нь тэднийг Парисийн нэгэн хонгилд авто машины осолд орон нас барахад ямар нэгэн скандал, дуулиан огт гараагүй. Тэр ослыг алуурчид захиалсан, тэр үдэш бие давхар гэх сүйт бүсгүйдээ гэрлэх саналаа тавих гэж байгаа талаар л бичсэн. Харин хайр дурлал, дотно харьцааг нь хэн ч хөндөөгүй. Хүндэтгэл гэж л энэ байх.
Мэрилин Монро-Жон Кеннеди
Энэ бүсгүйг үлгэр домог мэтээр ярьдаг, биширдэг. Үлгэр байсан бол хамгийн үзэсгэлэнтэй нь байх байсан. Америкийн секс-бэлэг тэмдэг болсон бүсгүй нэгэн улс төрчөөс болон нас барсан ч гэх яриа байдаг. Тэр өдгөө үзэгэлэнт хатагтай хэвээрээ л байх байсан. Үнэндээ бол Жон жүжигчин бүсгүйд тийм их анхаарал хандуулж, халамжилж байгаагүй. Харин Монро түүнд “Жонд, бүхийл хайрынхаа өмнөөс дурсгав” гэсэн бичигтэй цаг хүртэл бэлэглэж байлаа. Түүнийг хэзээ ч Кеннедигийн гэр бүлийн гишүүн хэмээн хүлээн зөвшөөрөөгүй юм. Кеннеди Жаклинтай үлдэхэд Монро түүний дүүтэй учир ургуулсан.
Жискар Эстен-Сильвия Кристель
Францын ерөнхийлөгч Жискар д’Эскер болон жүжигчин бүсгүй Сильвия Кристель нарын гэрлэлт олны анхаарлын төвд байсан. Учир нь Сильвия бол алдарт “Эммануель” хэмээх эротик киноны гол дүрийн бүсгүй юм. Тэдний роман олон жил үргэлжилсэн. Жискарын ерөнхийлөгч болохоос өмнө гэсэн үг. Ард иргэд тэдний амрагийн холбоог мэддэг бйасан юм. Гэхдээ тэр хоёр харьцаагаа нуухыг огт хүсээгүй байна. Гадаад айлчлалд хүртэл Сильвия түүнийг дагаодан айлчлана. Тэргүүн хатагтай гэдэг үүднээс шүү дээ. Дараа нь тэд гэрлэсэн.
Билл Клинтон-Моника Левински
Хэдийгээр энэ хоёрын нэр холбогдсон скандал хоёрхон өдөр үргэлжилсэн ч дуулианы хувьд Иракийн дайнаас ч илүү сүртэй юм болсон билээ. Гэхдээ хоёулангийнх ялагдлаар төгссөн гэх тэмцлийн дараа ямар ч байсан Клинтон албан тушаалаа мөн гэр бүлтэйгээ үлдэж чадсан юм. Харин секс симбол хэмээх дагавар цол хэргэмтэй болсон. Харин Моника дуулиан дэгдээсний ачаар дэлхийг гайхшуурлаад дараа нь хэдийн саяыг ашиг олсон аж.
Грейс-Ренье III
Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Грейс Келли 1955 онд Франц ээлжит киноныхоо зураг авалтын үеэр Монакогийн гүн Ренье III-тай учирчээ. Маш хүчтэй дурласнаасаа болон тэрээр урлагийн карьераа ч орхин гүнтэнтэй гэрлэв. Олон нээлттэй хийсэн хуримыг телевизээр 30 сая хүн үзсэн гэх тооцоо ч байдаг. Гэвч энхүүй гайхалтай холбоос нэг муу авто машины ослоос болон төгсгөл болсон. Грейс Келли ослоор хорвоог орхисон билээ.
Сид-Нэнси
Sex Pistols хамтлагийн дуучин Сид Вишез болон түүний найз бүсгүй Нэнси Спанжен нар дэлхий дахид панк-лав гэж юу байдгийг үлгэр жишээгээр харуулсан хос. Тэд мансуурлаас хэзээ ч гарч байгаагүй. Зодолдоно, хэрэлдэнэ. Гэтэл 1978 онд Америкийн нэгэн зочид буудалд Нэнсиг гэдсэндээ хутгалуулан амиа алдсан байсныг олжээ. Гол сэжигтэн нь Сид. Гэвч хоёр сарын дараа гэхэд тэрээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болон хорвоог орхисон билээ. Сид найз бүсгүйээ алснаас болж амиа хорлосон уу гэх асуудал дэвшүүлснээс хойш тэдний хэрэг эзэн холбогдогчгүй хэмээн хаагдсан юм.
Slava
Сэтгэгдэл ( 0 )