Сониуч: Суга үнэрлэгч, бэлгэвч туршигч

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 08

Дэлхий дээр хүний санаанд оромгүй хачин сонин мэргэжил гэж бас байх юм. Хамгийн хачирхалтай нь мэргэжилдээ биш ийм сонин ажил хийсний төлөө чамлахааргүй цалин мөнгө аваад явдаг нь сонин. Гайгүй цалин л өгч байвал юу ч байсан хамаагүй хийхээр хилийн чанадад гарсан манайхны зарим нь эдний нэгийг хийж байхыг үгүйсгэх аргагүй.

За ингээд...

Суга үнэрлэгч

Ийм мэргэжилтэй хүмүүс элдэв үнэртэн, дезодорант үйлдвэрлэдэг компаниудад ажилладаг. Тэд шинэ бүтээгдэхүүнийг туршилтанд оролцож байгаа хүмүүсийн суганд цацаад дараа нь өдрийн турш үнэрлэн үнэр танар нь ямар байдлаар өөрчлөгдөж байгааг бүртгэн тэмдэглэдэг аж.

Үхрийн педикюрч

Сүүний чиглэлийн үнээний туурайн төлөв байдал нь саалинд болон хээл тээх чадварт нь ихээхэн нөлөөлдөг аж. Иймээс Европ, Америкийн томоохон фермүүд дээр үхрийн туурайн байдлыг хянаж, хэрэгтэй бол засч янзалдаг өөрөөр хэлбэл үнээнүүдэд педикюр хийдэг бүхэн бүтэн бригад байнга ажиллаж байдаг юм байна.

Мебель туршигч

Ийм ажил хийх хүмүүсийг дизайнерийн томоохон компаниуд, мебелийн үйлдвэрүүд хөлсөлдөг. Тэд тод дизайнтай элдэв сандал, буйдан, ор зэргийг биед хэр эвтэй байгаа сууж, хэвтэж, унтаж туршаад дүгнэлтээ хэлэхэд түүнийх нь дагуу зохих өөрчлөлтүүдийг оруулдаг юм байна.

Оцон шувуу эргүүлэгч

Одоо цагт араатан амьтадын эрхийг хүнийхээс дутахгүй хамгаалдаг болсон. Үүнтэй холбоотойгоор ийм нэгэн шинэ мэргэжил бий болжээ.  Туйлын станцуудын ойролцоо амьдардаг оцон шувуунууд нь станцын дээгүүр байсхийгээд нийсдэг онгоц, нисдэг тэрэг зэргийг харахын тулд гэдийдэг юм байна. Харин хүзүү нь богино, хөдөлгөөн удаантай болохоор гэдийх тоолондоо дагзаараа тас саваанд дээш хараад уначихдаг аж. Хэрэв тэднийг хүн очиж л түрүүлгээ нь харуулаад босгохгүй бол тэр чигээр хэвтсээр байгаад үхдэг юм байна. Тиймээс онгоц, нисдэг тэрэг хөөрсний дараа туйлын станцаас томилогдсон мэргэжлийн хүмүүс гарч дагзаараа тас саван унасан хөөрхий оцон шувуунуудыг эргүүлж босгодог гэнэ.

Тархи сугалагч

Энэ мэргэжил нь аймшгийн кинотой ямар ч хамаагүй. Тэд мал нядалгааны газар ажилладаг бөгөөд нядлагдсан амьтадын тархийг гэмтээлгүйгээр гарган аваадл бүрэн бүтнээр нь зоогийн газрууд руу хүргэх ажлыг хариуцдаг юм байна.

Үрчлээ арилгагч

Ийм мэргэжлийни хүмүүс гутлын дэлгүүрт байдаг. Үйлчлүүлэгчид гутлыг олон дахин өмсөж үзэх явцад гардаг үрчлээсийг арилган толигор болгох хариуцлагатай ажил хийдэг юм байна.

Тайчагчдыг судлагч

Ийм ажилтай хүн байна гэхэд итгэхэд бэрх ч өнгөрсөн жил америкийн нэгэн судалгааны төвөөс ийм ажилд хүн авна гэсэн зар гаргасан юм. Ажилд орсон хүн 60 өдрийн турш клубд сууж тайчигч бүсгүйчүүдийн ажиглан өгөгдсөн маягтын дагуу тусгай тэмдэглэл хийх ёстой байжээ. Дашрамд сонирхуулахад ийм ажлыг 60 хоног хийснийхээ төлөө хүн 10 мянган доллар авч байсан байна.

Дэр тэнийллгэгч

Ийм мэргэжил нь маш үнэтэй унтлагын өрөөний тавилга зардаг топ дэлгүүрүүдэд байдаг. Тэд ажлын өдрийн турш худалдааны тэнхимүүдийг эргэж тойрон хонхойсон дэр, үрчийсэн бүтээлгийг тэнийлгэж явдаг.

Бэлгэвч туршигч

ДОХ, элдэв БЗХӨ ихээхэн тархаж байгаа энэ цагт бэлгэвч нь аливаа нэг улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой “стратег”-ийн бүтээгдэхүүн болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй биз. Тиймдээ ч бэлгэвч үйлдвэрлэгч компаниуд нь өөрийн бүтээгдэхүүнийхээ найдвартай байдлыг бодит амьдрал дээр шалгахыг хүсэх нь зүйн хэрэг. Тиймээс шинээр гаргасан бүтээгдэхүүн болгоноо нийт 1000 орчим хүнтэй тусгай багт өгч бүтэн жилийн турш туршуулан алдааг нь илрүүлээд цаашид үйлдвэрлэх явцдаа засдаг аж.

Шооны шинжээч

Казинод рулет тоглон улайрсан хүмүүс нэг дор хэдэн мянга, тэр бүү хэл саяар нь алддаг гэдэг. Тиймээс рулетэд ашиглаж байгаа шоо нь хүндийн төв нь зөв байрлалтай, өөгүй тэгш хийгдсэн байх ёстой гэж үйлчлүүлэгчид шаарддаг. Харин зарим казино хүндийн төвийг өөрчлөх, тэгш бус талтай шоогоор тоглох зэргээр ажигч бус үйлчлүүлэгчдээ “сэгсрэх” башир арга байсхийгээд хэрэглэх гэдэг байна. Иймд Лас Вегас болон Монте Карлогийн эрх баригчид нь ийм шооны шинжээч гэсэн ер бусын мэргэжилтэй хүмүүсийг хөлслөн ажиллуулахаас өөр аргагүй болдог байна.

Өндөг үнэрлэгч

Маш ховор мэргэжил ч гэлээ чамлахааргүй өндөр цалинтай. Учир нь зөвхөн хэтэвч зузаантай хүмүүст үйлчилдэг элит зоогийн газрууд, нарийн боовны цехүүдэд ажилладаг бөгөөд хоолонд муудсан өндөг орохоос үнэрлэн сэргийлж байдаг.

Дэгдээхэйний хүйс тодорхойлогч

Дэгдээхэйг өндөгнөөс гарсны дараах нэг хоногийн дотор хүйсийг нь тодорхойлох шаардлагатай байдаг болохоор ийм мэргэжилтэй хүмүүс гарч иржээ. Учир нь хүйснээс нь шалтгаалаад хооллолт, арчилгаа нь өөр өөр байдаг аж. Хооллолт арчилгаа гэдэг бол мөнгө болохоор мөнгөө үргүй цацахыг хэн ч хүсэхгүй нь мэдээж.

Дугаарлагч

Харин энэ мэргэжил бол манай улсад хөгжөөд нэлээд удаж байгаа билээ. Уртаас урт дугаар хаа л байна тэнд очсон мөнгө өгвөл урдуур оруулаад өгье, манай хүн зогсож байгаа гэсэн нөхдүүдтэй таарч болдог. Гэхдээ ийм нөхдүүд сайн дурын үндсэн дээр, бор ходоодоо хар дарсаар баярлуулах гэсэн голдуу нөхдүүд байдаг. Харин Англид саяхан хүний өмнөөс дугаарлах үйлчилгээ үзүүлдэг албан ёсны эрх авсан компани ажиллаж эхэлсэн байна. Компани албан хаагчид нь зодолдох хэрэгтэй бол зодолдож, хэрэлдэх хэрэгтэй бол хэрэлдэн хүний өмнөөс ямар ч урт дугаарт, хэдэн ч цагаар хамаагүй зогсдог юм байна. Төлбөр нь гэвэл цагийн 40 доллар.

Тампон туршигч

Хувийн ариун цэврийг сахихад нэн чухал үүрэгтэй тампон гэгч зүйл байдгийг эмэгтэйчүүд андахгүй. Тэгвэл энэ чухал бүтээгдэхүүний татагч утасны бат бэх, доторх хэсгийн шингээгч чадварыг шалгадаг тусгай эмэгтэйчүүдэд байдаг юм байна. АНУ-ын эмийн бүтээгдэхүүний чанарыг шалгах газраас заавал ингэж шалга гэсэн шаардлага тавьдаг болохоор эдгээр эмэгтэйчүүд энэ шаардлага өөрчлөгдөөгүй цагт ажилгүй болно гэж айлтгүй юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hha(103.26.193.139) 2016 оны 05 сарын 02

=)) suga ruu ni tsatshaar hulmastchihgui ymuu zawaarsan ym be

0  |  0
Top