Яг хонь шиг өтгөн, урт үсээр хучигдмал уг амьтан гахай гэхээсээ хонь шиг харагддаг энэ өвөрмөц амьтныг ХХ зууны эхэн үед Англи болон Европын бусад орнуудад өргөнөөр үржүүлж ашигладаг байжээ. 1972 онд Их Британид энэ амьтны сүүлийн удам нь устсан гэж тооцогддог байв. Гэтэл Унгар, Австрид “Mandalita” үүлдрийн үслэг гахайн удам тасраагүй өдгөөг хүртэл амьдарч байгаа гэнэ. Хонин гахайны босоодуу чих, гахайн хоншоорыг эс анзаарвал тэд гадна төрхөөрөө яг л хонь. Yс, ноос нь ч яг л хониных шиг тул ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж болно. Гэхдээ хонин гахай нь хонь, гахайны эрлийз биш цэвэр цусны гахай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Тэд ердөө л хүйтний улиралд хорхой шавьжнаас хамгаалах байгалиас заяасан үсэн бүрхүүлтэй. Хонин гахайнууд өдгөө Английн алдарт Стоунхенжийн ойролцоохь нэгэн хувийн фермд үржиж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mangalica =унгар хэлний дуудлагаар Монголицо гэж дуудна. Латин А нь мажар хэлэнд О гоор дуудагдана. Мангалида биш Mangalica юм шүү Энэ гахай одоо ч Унгарт үржүүлж байгаа. Дашрамд дурдахад Унгарчууд мах махан бүтээгдхүүнээр дэлхий нэгд орно. Хиам гэхэд 104 төрөл байдаг.