УДБЭТ үндэсний сонгодог 40 гаруй бүтээлийн нотыг эмхэтгэн нотны сан гаргажээ. 2013 оны 10-р сараас "МСS" компаны санхүүгийн дэмжлэгтэйгээр урын сандаа байгаа үндэсний дуурь, балетуудын нот, партирур, клавируудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ нотын санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, зургаан бүтээлийн партитур багтжээ.
Төслийн үр дүнд театрын урын санд байгаа үндэсний сонгодог бүтээлүүдийн эх нот найдвартай хадгалагдах боломжтой болсон. Улмаар дэлхийн аль ч театрт тоглогдоход нотны хувьд ямар нэг асуудалгүй болж Монголын хөгжмийн урлаг дэлхийд танигдах сайхан боломж нээгдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )