Монгол зураачдын үзэсгэлэн Швейцарийн Ньюшател хотод гарлаа. Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Үзэсгэлэнд монголын уран зураачид болох Л.Бумандорж, Ц.Нармандах, Б.Номин, Т.Рэгзэн нарын бүтээлүүд тавигдсан бөгөөд монгол ахуй, соёл, зан заншил зэргийг агуулсан уран зургууд тавигдсан байна. Монгол зураачдын үзэсгэлэн 2015 оны 1 дүгээр сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэнг тус улсад 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд анх Фраунфелд хотод гаргаж байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )