Сониуч : Дэлхийн топ 10 худалдааны гудамж

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

Сониуч булан дэлхийн хамгийн алдартай дэлгүүр хэсэх газруудыг судаллаа. Өдөржингөө хэсч, сайхан бүгдийг сонгож болох, санаанд нийцсэн худалдааны гудамжуудаас топ арвыг нь нэрлэж байна.

  1. Нью-Йорк, 5-р өргөн чөлөө

Бөөнөөр нь шоппинг хийх дэлхийн номер нэг газар бол 5-р өргөн чөлөө гэдэгтэй тэнд очиж үзсэн хүн бүр санал нийлнэ. Энд Disney Store, Abercrombie & Fitch, H&M-ээс гадна их дэлгүүрүүд, дизайнерийн бүтик, цонхон шоппинг хийх дэлгэцүүд гээд сэтгэл хөдлөм худалдаа олон бий.

  1. Лондон, Бонд гудамж

Пикодиллигээс Оксфордын гудамж хүртэл Европийн хамгийн завгүй өргөн чөлөө үргэлжилнэ. Энэ бол дэлхий дээрх хамгийн үнэтэй дэлгүүрүүдийн газар бөгөөд хэрвээ та мөнгөгүй бол цонхон шоппинг /дэлгүүрийн цонх бүхий дэлгэц дээр өөртөө янз бүрийн хувцас сонгож үзэх/ хийж болно. Бонд гудамжаас нэг милийн зайд дээдсийн хүрээнийхний Слоане гудамж бий.

  1. Парис, Монтайгнь өргөн чөлөө

Парисын хамгийн тансаг хувцасны тасгууд энд байдаг бөгөөд чамин барилгуудаар хүрээлэгдсэн энэхүү өргөн чөлөө нь хувцасны загвар болон гоёмсог чимэг зүүлтүүдээрээ үйлчлүүлэгчдийн нүдийг баясгадаг. Та эндээс Францын нийслэл бол хувцас загварын чамин тансаг байдал гэдгийг мэдрэх болно.

  1. Цюрих, Бахнхофстрассе

Гурван шугамт энэхүү өргөн чөлөө нь дэлхийн хамгийн онцгой хаягуудын нэг. Үүнээс чухал зүйл нь энд топ загвар зохион бүтээгчдийн бүтикүүдээр зочилж болон мэдээж Швейфарийн алдарт цагнуудыг худалдан авч болно. Мөн дэлхийд алдартай чихрийн үйлдвэр Confiserie Sprungli-ээр орж чихрээс нь амтлах боломжтой.

  1. Милан, Виа Монтенаполеоне

Дэлхийн загварын хотуудын нэг болох Миланы энэхүү гудамжийг загварын диваажин хэмээн нэрлэдэг. Энд Италийн болон гадаадын топ дизайнеруудын бүтээл бүгд олон сонголттой худалдаалагддаг. Мөн дэлхийн загварын топ брэндүүдийн төв оффисууд энэ гудамжинд олноор байршдаг аж.

  1. Лос Анжелес, Родео Драйв

Магадгүй дэлхийн хамгийн үзэмжит, чамин дэлгүүр хэсэх газар энд байж болох юм. Холливүүдийн оддын улаан хивсний ёслолд өмсдөг тансаг загваруудыг алдартан, баячууд эндээс худалдан авдаг юм.

  1. Токио, Гинза

Энэ яг гудамж биш бөгөөд найман бичил хорооноос бүрдсэн бүхэл бүтэн дүүрэг юм. Өндөр зэрэглэлийн их дэлгүүрүүд, тансаг эдлэлийн жижиглэнгийн худалдаачид мөн цонхон шоппинг хийх дэлгэцүүд олноор оршдог.

  1. Амстердам, Пи.Си Хүүфстраат

Явган зорчигчид ээлтэй энэ хотод дэлхийн хамгийн хөгжилтэй шоппингийг хийж болно. Энэ жижиг гудамжинд тус улсын хамгийн үнэтэй дэлгүүр, байшингууд бий. Харин олон улсын тансаг брэндүүд тэдгээр үнэтэй барилгууд дотор эзнээ хүлээж байдаг юм. Энэ гудамж хотын шилдэг музейнүүдтэй ойрхон байдаг давуу талтай.

  1. Копенгаген, Строгет

Энэ бол явган зорчигчдод зориулсан Европийн хамгийн урт дэлгүүрийн гудамж юм. Тансаг дэлгүүрүүдээс гадна алдартай сүлжээ дэлгүүрүүд энд байдаг учраас янз бүрийн зиндааны олон үйлчлүүлэгчийн очих дуртай газар болж чаджээ.

10.  Мадрид, Калле Серрано

Калле Серрано бол Испанийн төдийгүй Европийн хамгийн үнэтэй дэлгүүрийн гудамж юм. Тансаг бүх эдлэл энэ гудамжинд бий.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top