Сониуч: Сельфи гэдэг үгийг согтуу австрали эр анх хэрэглэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Нийгмийн сүлжээг хэрэглэдэг хүн бүр сельфи зургаа дарсан байж магадгүй. Сельфи хийх нь өөрийнхөө зургийг дарах урлаг байж болох юм. Гэхдээ чухам хэзээнээс сельфи гэх хандлага гарч ирсэн юм бол? Сельфиний тухай таны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг “Сониуч” булангаараа онцолж байна.

  1. Хамгийн анхны сельфи
    АНУ-ын Конгресын номын сангийн мэдээлснээр хамгийн анхны бас хамгийн хуучны сельфиг 1839 онд Роберт Корнелиус даржээ. Орчин үеийн технологитой харьцуулбал тэрээр өөрийнхөө зургийг дарахын тулд 3-15 минут болсон гэж тооцоолж байна.

  2. Сельфи гэдэг үгийг согтуу австрали эр анх хэрэглэжээ
    Оксфордын англи толь бичигт selfie хэмээх үгийг 2013 онд оруулсан байна. Харин энэ үгийг хамгийн анх 2002 онд хэрэглэжээ. Толь бичгийн тайлбарт бичсэнээр 2002 оны онлайн форумд оролцогч энэ австрали эр согтуу байхдаа агсамнаж өөрийгөө магтсаны дараа “Анхаарлыг чинь татсан бол уучлаарай, энэ бол сельфи байлаа” хэмээн хэлсэн байна.
  3. Сельфиг 2004 оноос Flickr сүлжээнд хэрэглэж эхэлсэн ч массд хүртлээ арваад жил зарцуулжээ.

  4. Зарим сельфигээ үзэхэд сонин гарсан юм шиг санагддаг нь ямар ч хүний нүүр 100 хувь тэгш хэмтэй байдаггүйтэй холбоотой аж.

  5. Сельфи хийдэг шар шувууд уу?
    Эмэгтэйчүүд сельфи хийдээ ямар зан авир гаргадаг тухай судалжээ. Судлагаагаар Бразилийн Сао Пауло хотын эмэгтэйчүүд сельфи хийхдээ толгойгоо хамгийн ихэ буюу 16.9 хэм хазайлгадаг байна. Харин Нью-Йоркын бүсгүйчүүд 7.9 хэм хазайдгаараа хоёрдугаарт бичигджээ.
  6. Сельфи их хийх нь бусдад таалагддаггүй. Нийгмийн сүлжээнд олон сельфи зургаа тавих тусам лайк-ийн тоо буурдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

  7. Нийгмийн сүлжээ сайтуудын хэрэглэгчид 2013 онд нийтдээ 238 тэрбум сельфи хийжээ. Энэ тоо нь дунджаар нэг хүн жилд 34 удаа сельфи хийдэг гэсэн үг юм.

  8. Олон нийтийн дургүйцлийг хамгийн ихээр хүргэсэн сельфи бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нельсон Манделагийн оршуулгын үеэр дарсан сельфи аж.
  9. Солонгост сельфи зураг авахыг селька гэж нэрлэдэг байна. Энэ бол сельфи+камер гэсэн үгийн товчлол юм.
  10. “Time” сэтгүүл 2012 онд сельфи гэдэг үгийг оны анхаарал татсан арван үгний жагсаалтад оруулсан байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 05

15-35 НАСНЫХАНД зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top