Эрүүл мэндэд секс хэрхэн нөлөөлдөг тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. 30 минутын идэвхитэй секс хийхэд 200 калори шатаадаг байна.
2. Секс эмэгтэйчүүдийн үсийг гялалзсан болгож, арьсийг гэрэлтүүлдэг. Учир нь эстроген ялгарах нь хүний биед дээрх нөлөөг үзүүлдэг аж.
3. Сексийн идэвхитэй хүмүүс ханиад хүрэх нь бага байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Уилкемийн их сургуулийн судалгаагаар долоо хоногт 2-3 удаа бэлгийн харилцаанд ордог оюутнууд удаан хугацаанд секс хийдэггүй оюутнуудаас биеийн эсэргүүцэх чадамж илүү болохыг тогтоосон байна.
4. Секс зөвхөн сэтгэл санааг өргөөд зогсохгүй толгойн өвдөлтийг намдааж, цусны эргэлтийг сайжруулдаг. Сексийн үед бие махбодь окситоцин хэмээх гормон ялгаруулж, өвдөлтийг намдаадаг. Орчин үед эмчилгээнд сексийг ашиглах болжээ. Мэдээж хайртай хүнтэйгээ.
5. Секс бол стрессийн эсрэг шилдэг эм. Бэлгийн ажлын үед цусанд эндорфин буюу хүмүүсийн хэлдгээр "аз жаргалын гормон" маш ихээр ялгардаг.
6. Тогтмол бэлгийн ажил хийх нь эрүүл явах үндэс. Гэхдээ тохиолдлын харилцаанаас илүү байнгын хамтрагчтай үед илүү их гормон ялгардаг гэнэ.
7. Үнсэлцэхэд хүн дунджаар 26 калори алддаг байна. Мөн үнсэлцэх нь шүдний эрүүл мэндэд тустай. Учир нь ялгарсан шүлс нь амны хөндийн цэвэр байдлыг хадгалж, шүд цоорох эрсдэлийг багасгадаг.
8. Эр бэлгийн эсээс ялгарч байгаа уураг нь арьсыг агшаах үүрэгтэй. Эмэгтэй хүний биед шингэж үлдсэн эр бэлгийн эсийн ууршиж үлдсэн уурагнууд арьсны үрчлээг багасгадаг. Энэ нь хөгшрөлтийн эсрэг сайн эмчилгээ болдог байна.
9. Жирэмснээс хамгаалах эм эмэгтэйчүүдийн сексийн дур хүслийг дарангуйлж байдаг аж.
10.Тамхи татдаггүй эрчүүд, тамхи татдаг эрчүүдээс сексийн чадвар, бэлгийн чалхаараа хоёр дахин илүү байдаг гэнэ.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )