Дэлхийн хамгийн алдартай загварын брэндийг эзэмшигчдийн нэг хатагтай Донетелла Версаж өөрийгөө лаваар хийсэн хүн шиг болгосон тухай “Daily mail” өчигдөр мэдээллээ.
Өдгөө 59 настай тэрбээр өнгөрсөн өдрүүдэд нислэгээсээ бууж олон нийтийн газраар явсан нь хэвлэлүүдийн анхаарлыг ихэд татжээ. Түүний муухай болсон царайг гоо сайхны мэрэгжилтнүүд хүртэл тодорхойлсон байна. Тэдний хэлснээр хатагтай Версажийн арьс маш их гялалзаж байгаа нь хэт их ботокс шахуулж, лазер эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой гэлээ. Мөн доод эрүүнийхээ ясыг тайруулсан болох нь илт харагджээ.
Хэвлэлд хэтэрхий олон удаа гоо сайхны хагалгаанд орсон Версажийг дүрслэхдээ “Түүний гайхалтай загваруудыг дэлхий даяар олон мянган хүн хэрэглэхийг хүсдэг. Харин хэн ч түүнийг өөрийг нь дуурайя гэж хүсэхгүй болжээ” хэмээн бичсэн байна.
Донетелла Версажийн гоо сайхны хагалгаанууд түүнийг хэрхэн өөрчилснийг фото зургуудаас нь сонирхоцгооё.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 1 )
8-X