Хэрвээ та тэвчээр гаргаж чадвал та гутал дотроос дефектийг илрүүлж буруу сонголт хийхээсээ сэрэмжилж чадна. Та энэ тохилдолд хос гутал нь өнгө, размер, өмсгөл материалаараа яг ижил байгааг бас сайтар магадлах нь зүйтэй. Гутал ямар нэгэн толбо, үрчлээс, хуниас, ан цав, болон оёдлын гэмтэл гологдолгүй байх ёстой. Гутлын дотор талыг гараараа тэмтэрч дотор хэсэгт уранхай, хуниас нугалаас болон дотор болон улавчин дээр ямар нэг овойж илүү гарсан хэсэг байхгүйг магадлах ёстой.1. Хос гутлыг гартаа аваад нийлүүлж үзнэ. Гутлын хамар хэсэгт хуруугаар дарж тэдний уян чанарыг шалгана. Гутлыг өмнөө бариад анхааралтай хармагцаа харагдаж байгаа деталиуд дээр гологдол гэмтэл байгаа эсэхийг нягтална. Мөн үүний зэрэгцээ байрлал зөв, цэвэрхэн байгаа, мөн оёдол нь цэвэрхэн байгааг нэгэн зэрэг шалгана.
2. Хос гутлыг өсгий хэсгээр нь өөр рүү эргүүлж ар хэсгийн хатуу зөөлнийг шалгана. Ар өсгий тавхайн хэсэгт хуниас, үрчлээс байх ёсгүй, зуузай гутлын өсгий дээр унжсан байх ёсгүй, өсгий болон улын хооронд залгагдаагүй үлдсэн хэсэг байхгүйг нягтална.
3. Хос гутлыг нийлүүлж бариад өсгийний өндрийг ижил байгаа эсэхийг шалгана.
4. Хос гутлыг улаар нь эргүүлж улны хийц байдлыг шалгана.
5. Хос гутлыг улаар нь нийлүүлж улны урт, зузаан нь ижил байгаа эсэхийг шалгаж материалын чанар, нэгэн төрөл байгаа эсэх, хажуу хэсэгт гэмтэл байгаа эсэхийг нарийвчлан шалгана.
6. Хос гутлыг нэг нэгээр нь баруун гараараа зуузай болон өсгийг дарж, зүүн гараараа хамрын хэсэг дээр дарж шалгана. Улны чанар болон уян хатан байдлыг шалгана.
7. Хос гутлыг нэг нэгээр нь улаар нь доош нь харуулж зүүн гараараа дээд талын материалыг илж тэмтрэн чанарыг шалгана. Гутлын тэгш байдал, оёоны чанарыг шалгана.
8. Хос гутлыг ижил бүрээр нь дотор хэсгийнх нь чанарыг шалгана. Харж тэмтрэх маягаар дотор талд нь атираас, хуниас, урагдалт, овойж товойсон зүйл, толбо, бохирдол байгаа эсэхийг шалгана. Хэрвээ дотрыг арьс буюу эсвэл бусад жинхэнэ материалаар оёоогүй, харин дермантиноор оёсон, эсвэл ерөөсөө доторлоогүй байх юм бол энэ нь чанаргүй гэсэн үг. Дотуур улавч мөн л чанарын шаардлага хангасан жинхэнэ материалаар хийгдсэн байх ёстой.
9. Цааш нь дотор талыг шалгах явцдаа гутлын шилбэний хэсгийг нугалж үзнэ. Улын хажуугийн болон тавхайн хэсгийн наалт цавууны чанарыг шалгана. Мөн гутлын металл цахилгаан нимгэн даавуун туузаар хөлнөөс тусгаарлагдсан байх ёстойд анхаарлаа хандуулаарай .
Сэтгэгдэл ( 0 )