Сониуч: Билл Гейтсийн Вашингтон дэх харш диваажингийн орон уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 11

Нийт 81.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс бол Америкийн хамгийн баян хүн билээ. Ийм баян хүн тансаг харшид амьдрах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ түүний тансаг харш бусад баячуудынхтай харьцуулашгүй тэс өөр. "Xanadu 2.0" нэртэй түүний харш 20 км.кв талбайг эзэлдэг гэвэл та итгэх үү? Бүх өрөө, эд хэрэгсэл нь технологийн дэвшлийг ашигласан энэ аварга байгууламжийг хэвлэлүүд диваажингийн орон эсвэл жижиг улс хэмээн нэрлэж байна.  “Сониуч” булан Билл Гейтсийн гайхамшигт харшийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

  1. Xanadu 2.0 харш 123 сая ам.долларын үнэтэй. Кинг мужийн олон нийтийн татварын хэлстийн газрын мэдээлснээр Билл Гейтсийн харш 123.54 сая ам.долларын үнэтэй гэнэ. Сонирхолтой нь тэрээр үүнийг 1988 онд хоёр сая ам.доллараар худалдан авч байжээ.
  2. Байшинг 500 жилийн настай доугласын шилмүүст модоор барьжээ. 300 гаруй хүн барилгын ажилд оролцсон бөгөөд үүний 100 нь технологийн мэргэжилтнүүд байв.
  3. Гейтсийн ордон технологийн дэвшилээр дүүрэн. Эдний зочид өрөөний гэрэлтүүлэг болон дулааныг удирдах боломжтой аж. Мөн ханануудын цаана байршуулсан спикерүүд өрөөнөөс өрөө дамжихад хүртэл автоматаар зочдыг даган дугардаг байна.
  4. Зөвхөн товч дараад л хананы засал чимэглэлийг сольж болно. Байшингийн хананд 80 мянган ам.долларын үнэтэй компьютерийн дэлгэц байршуулсан бөгөөд хүссэн үедээ өнгө, зургаар ханаа солих боломжтой аж.
  5. Нэг км.кв усан сангийн талбайд байрлах 18 метр.кв хэмжээтэй усан сангийн усанд хөгжим тоглуулах систем байдаг гэнэ. Мөн Карибын тэнгисээс авчирсан элсээр дүүргэсэн наран шарлагын томоохон газартай.
  6. 700 метр.кв зочны өрөөнд нь 150 хүн оройн хоол идэж, 200 хүн босоо хүлээн авалт хийх боломжтой.  Энэ өрөөнд 6.7 метр.кв хэмжээтэй аварга дэлгэц бий.
  7. 24 угаалгын өрөөтэй бөгөөд тэдний 10 нь дотроо ваннтай.  Харин зургаан гал тогоотой бөгөөд нэгийг нь жижиг хэмжээний ресторантай зүйрлэж болно гэжээ.
  8. Билл Гейтс зөвхөн зугаа цэнгэлийг байшиндаа зориулаагүй. Тэрээр 600 метр.кв аварга номын сандаа 30 сая ам.доллар зарцуулжээ.
  9. Гэрийн театр нь маш тансаг бөгөөд 20 хүний суудалтай байна. Харин гражид нь 23 машин багтдаг.

10. Тэрээр хандивын зорилгоор гэрээр нь аялах дуудлага худалдааг өнгөрсөн жил зохион байгуулсан бөгөөд хүмүүс 35 мянган доллараар түүний гэрт зочилсон байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
turuu(112.72.13.163) 2014 оны 11 сарын 15

harin ch daruuhan yum ,mani baisan bol moskvad 1, beezhind 1, macaod2, arabad 2,australi1,new york 1, tokyo1, tegeed bugded n heden turanhai zagvar umsugchuudee avaachaad hayachihsan -za bolio

0  |  0
b(150.129.141.206) 2014 оны 11 сарын 14

hodolmorooroo amidarch bna bolj bna

0  |  0
Boldoo(178.192.168.128) 2014 оны 11 сарын 14

Uu manai dunzen baishing guizehgui yum bnaa. Holboo barivàl nadtai baishingaa solioch geed unah baihoo boliloo

0  |  0
хм(150.129.140.81) 2014 оны 11 сарын 12

Тэгээд энэ олон өрөөнд юугаа хийнэ гэж нэг өрөөнд хөлөө нөгөө өрөөнд нь толгойгоо тавьж унтдаггүй юм бол ёстой мөнгөө үрж ядсан юм байхын орон гэргүй 1000 хүнд байр аваад өгчихвөл хэдэн үедээ буян хийнэ лээ гэж

0  |  0
Zochin(76.16.174.6) 2014 оны 11 сарын 12

Um hiisen hun ingej amidrahaas yahav de.Unench hudulmuriin shim .Yun Elbegdorj

0  |  0
wow(202.70.34.244) 2014 оны 11 сарын 11

delhiin number 1 bayan hun iim baih bailgui dee

0  |  0
z(150.129.141.210) 2014 оны 11 сарын 11

tasartsan huvi zayatai hun ymoo

0  |  0
spy cam(202.170.67.222) 2014 оны 11 сарын 11

nuuts kamer suulgaad goy interneteer shuud damjuulaasai, yaj goy amidardagiig ni teeee??? shudarga tenzvertei schd ee

0  |  0
Top