БНХАУ–ын Чинчунь хотод “Asian Fashion Association”-иас жил бүрийн намар зохион байгуулдаг Азийн загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулах уламжлалт “Fashion Asia Awards” болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Ази тивийн 14 орны хувцас загварын мэргэжилтнүүд, Азид төдийгүй тив дамнаж нэр нь түгсэн одод оролцсон байна.
“Fashion Asia Awards” нь загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, гэрэл зурагчин, стилист зэрэг нийт 13 төрөлд ТОП 5-ыг тодруулж, тэдгээр нэр дэвшигчид дундаасаа оны шилдгийг шалгаруулан өргөмжилдөг. Манай улсаас оны шилдэг загвар зохион бүтээгч /Ч.Мишээл/ /Pert a porte/, Оны шилдэг стилист /Б.Золжаргал/, Оны шилдэг загварын гэрэл зурагчин /Ж.Батсайхан/, Оны шилдэг эрэгтэй загвар өмсөгч /О.Амгаланбаатар/, Оны шилдэг загварлаг хөтлөгч /Х.Болорбат/ зэрэг нийт 5 төрөлд нэр дэвшиж, IC Creative Division студийн гэрэл зурагчин Ж.Батсайхан төрөлдөө тэргүүллээ. Ингэснээр Ж.Батсайхан Азийн загварын ТОП гэрэл зурагчин гэх нэр төртэй шагналын эзэн болжээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )