Сониуч: Дэлхийн хамгийн содон ээжүүд

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 17

“Сониуч” булан өнөөдөр дэлхийн хамгийн содон ээжүүдийг онцолж байна.

  1. Ганц төрөлтөөр хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж

Америкийн иргэн Надя Денис Гутиеррез ганц төрөлтөөр хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж юм. Тэрээр 2009 оны нэгдүгээр сард найман ихэр хүүхэд төрүүлжээ. Ганц бие ажилгүй ээж ихрүүдээ төрүүлэхээс өмнө зургаан бага насны хүүхэдтэй байсан нь АНУ-д ихээхэн маргааныг дагуулсан байна.

 

   2. Дэлхийн хамгийн залуу ээж таван настай

Эрүүл мэндийн шинжлэх ухааны түүхэнд Перугийн охиныг дэлхийн хамгийн залуу ээж хэмээн хүлээн зөвшөөрдөг. Лина Медина гэх энэ охин таван нас долоон сар 21 хоногтойдоо төрсөн байна. Охиныг таван настайд нь эцэг эх нь эмнэлэгт авчирсан бөгөөд хавдартай хэмээн бодож байжээ. Гэтэл эмч нар долоон сартай жирэмсэн гэдгийг баталсан бөгөөд энэ явдлаас хойш сар хагасын дараа буюу 1939 оны тавдугаар сарын 14-нд төрсөн байна. Охин хийсвэрээр төрж хүүтэй болжээ.

    3.Дэлхийн хамгийн хөгшин ээж

Энэтхэгийн иргэн Ражо Деви Лохан 2008 оны 11 сард буюу 70 настайдаа анхны хүүхдээ төрүүлжээ. Ингэснээр тэрээр хамгийн хөгшин насандаа хүүхэд төрүүлсэн ээжээр шалгарч байгаа юм. Тэрээр хүүхдээ гурван нас хүртэл нь хөхөөрөө тэжээсэн байна.

   4.Дэлхийн хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж

ОХУ-н иргэн Феодор Вассилев болон түүний эхнэр хамгийн олон хүүхэд төрүүлсэн эцэг эхээр шалгарч Гиннессийн номонд бичигджээ. Тэрээр 27 удаагийн жирэмслэлтээр 69 хүүхэд төрүүлсэн гэжээ.

   5.Дэлхийн хамгийн анхны эрэгтэй ээж

АНУ-ын иргэн Томас Беати хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн анхны эр хүн юм. Тэрээр төрөхөөсөө арван жилийн өмнө дааврын эмчилгээ хийлгэжээ. Түүний эхнэр Нэнси нь өвчний улмаас саваа тайруулсан тул хүүхэд төрүүлэх боломжгүй байжээ. Тиймээс нөхөр нь хиймлээр үр тогтоох аргаар төрөхөөр шийдсэн байна.

   6.Хамгийн хөгшин ихэр хүүхэд төрүүлсэн ээж

Энэтхэгийн иргэн Омкари Панвар 70 насандаа ихэр хүүхэд төрүүлснээр хамгийн хөгшин насандаа ихэр хүүхэдтэй болсон ээжээр нэрлэгдэж байна. Түүний нөхөр Чаран Снигх Панвар хүүтэй болохыг хүссэн учраас хосууд үхэр, газраа зарсан мөнгөөрөө хиймэл үр суулгаж хоёр ихэр хүүтэй болжээ. Тэд ихрүүдээ мэндлэхээс өмнө нь хоёр насанд хүрсэн охин, таван ач зээтэй байв.

   7. Хийсвэрээр хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж

АНУ-ын иргэн Кароле Хорлок 42 насандаа гурван ихэр хүүхдээ хийсвэрээр төрүүлжээ.

   8. Дэлхийн хамгийн бяцхан ээж 70,2 см өндөр

Дэлхийн хамгийн бяцхан ээж амь алдах эрсдлийг үл тоон гурав дах хүүхдээ төрүүлжээ. АНУ-ын Кентаки мужийн иргэн Стэйси Хералд 70.5 см өндөртэй боловч гурав дахь хүүхдээ төрүүлж чадсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top