Аварга хөлгүүдийн эцсийн зогсоол

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Сүүлийн жилүүдэд ачаа тээврийн аварга хөлөг онгоцыг засварлаж ашиглах нь шинийг худалдаж авахаасаа ч илүү зардалтай болж. Тиймээс тэдний хэрэг нь дуусахын цагт эцсийн зогсоолд нь хүргэдэг. Ашиглалтаас гарч буй аварга хөлгүүдийн 90 гаруй хувь нь Энэтхэг, Пакистан, Индонез, Бангладешийн эрэг орчимд зогсдог байна. Учир нь, эдгээр улсад хямдхан ажиллах хүчин бий, гангийн хэрэгцэ нэмэгдэж буйгаас гадна хүрээлэн буй орчны хяналт, хорио нь сул юм. Харамсалтай нь, ажилчдын хувьд хөлөг онгоц задлах нь хортой нөхцөл, хумсын чинээ цалингийн төлөө асар их хөлс хүч зарцуулдаг. Ийм л эмгэнэлтэй дүр зургийг дээрх улс орнуудаас гэрэл зургаар цоморлиг болгон хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top