Кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ бүтээл мэндлэхэд бэлэн болжээ. “Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт киноны нээлт ирэх 12-р сарын 2-нд “Тэнгис”, “Өргөө” кино театруудад болох гэж байна.
Кино зохиолыг жил гаруйн хугацаанд хийсэн бөгөөд найруулагчаар нь “Скин” энтертайментийн найруулагч А.Анар ажиллаж, гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны эрэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхтүвшин тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Бат-Оргил, “Outlaw” хамтлагийн гишүүн Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Б.Навчаа зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ.
Уг кинонд таван залуу хүчээр цэргийн албанд татагдаж очоод алба хаах явцдаа хоорондоо зөрчилдөж байгаа талаар үйл явдал маш сонирхолтойгоор өрнөдөг байна.
Сэтгэгдэл ( 0 )