Яруу найрагч, МУСТА Г.Пүрэвдорж “Аялгуу эгшиглэсэн мөрүүд” нэртэй шинэ цомгоо гаргажээ. Уг цомогт “Босоо хийморьтой эр хүн”, “Айсуй зээрд”, Сувилагч бүсгүй”,Босоо халтар”,”Таван элс”, “Ажнай”, “Сэтгэлийн чамдаа” зэрэг 15 дуу нь багтжээ. Түүний дуунуудыг дуучин Л.Болдбаатар, Б.Мөнхбаяр, Б.Хангал,А.Хосбаяр, А.Оросоо, С.Ганзориг нар амилуулж, сонсогч түмэнд хүргэсэн байдаг.
Дашрамд дурьдахад Г.Пүрэвдорж нь 1980-аад оноос уран бүтээлээ эхэлж, Нутгийн уул, Аяны цэнхэр майхан, Эмчийн өчил, Итгэл хүлээсэн хүмүүс, Цаг цагийн салхи, Ижий манхан өгүүллэгийн түүвэр хэвлүүлж, их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага 8 /хамтын бүтээл/, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл 28, нийтэд зориулан хялбаршуулан бүтээл 250 гаруйг бичиж нийтлүүлж байжээ.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 1 )
chamd uran buteeliin amjilt husye.Setgeliin chamdaa duu goy duu bn iee goy ch duulsan bn lee .Ayany tsenher maihan nomyg chin unshsan .Amjilt