Бид мартахгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 30

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирэх сарын 10-нд “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг зохион байгуулдаг .

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top