Маргааш нээлтээ хийх ”Зүрх зогсохгүй” киноны хоёр дахь постер гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

Скин” интертайментийн бүтээл "Зүрх зогсохгүй" адал явдалт уран сайхны кино нээлтээ хийхэд дөрөвхөн хоног үлдлээ. Уг кино нь 12 сарын 2-нд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудын дэлгэцнээ албан ёсоор нээлтээ хийх гэж байна. "Зүрх  зогсохгүй" киноны албан ёсны хоёр дахь постер шинээр гарчээ.

 Олон залуу уран бүтээлчдээс гадна хип хоп одод хамтран тоглосон гэдгээрээ онцлог уг кино нь анхны трейлерээ гаргасанаас хойш үзэгч залуусыг байлдан дагуулсаар байгаа билээ.

Киноны найруулагчаар “Скин” интертайментийн найруулагч А.Анар ажиллаж,  гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны эрэгтэй гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхтүвшин тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Чулуунбаяр, “Outlaw” хамтлагийн ахлагч  Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Б.Навчаа зэрэг шинэлэг уран бүтээлчид оролцон тогложээ. 

Ингээд залуус та бүхнийг эх орон, хайр дурлал, анд нөхдийн үнэнч үерхэлийн тухай сонирхолтойгоор харуулсан "Зүрх зогсохгүй" адал явдалт бүрэн хэмжээний уран сайхны киног 12 сарын 2-ноос эхлэн кино театруудад хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top