“Дэлхийн мисс”-д Монголоо төлөөлөн оролцож буй Т.Батцэцэг сүүлийн шалгаруулалтанд үлдлээ. Өнгөрсөн сараас Английн Лондон хотноо эхэлсэн тус тэмцээнд нийтдээ 120 улсын гоо бүсгүй өрсөлдөж байгаа бөгөөд тэдний дунд хамгийн гоё даашинзтай мисс, топ модель, усны хувцастай гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнийг зохион явуулжээ. Хамгийн сүүлд Топ 20 мисс шалгаруулах тэмцээн зохиогдсон ба тэрхүү шалгаруулалтад манай улсыг төлөөлөн өрсөлдөж буй Т.Батцэцэг сонгогдон үлдсэн байна. Одоо эцсийн шалгаруулалтад манай Т.Батцэцэгтэй хамт Унгар, Энэтхэг, Гаити, Зимбабве, Австрали, Чех, Босни Герцеговени, Доминикан, Өмнөд Судан, Франц, Намиби, Шотланд, Турк, ОХУ, Мексик, Пуэрто Рико, Хорват, Өмнөд Африк, Хятадын гоо бүсгүйчүүд өрсөлдөхөөр тунаж үлдээд байгаа юм байна.
Ж.Уран
Сэтгэгдэл ( 3 )
amjilt husie :-bd :D
amjilt husie :-bd :D
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮