Гоо сайхны эрс өөр хандлага шинээр дэлгэрч байгаа нь олон улсад ихээхэн маргаан дагуулж байна. Энэ бол эмэгтэйчүүд суганы үсээ тодотгох явдал юм. Гоо сайхны үнэлэмжийг тэс өөрөөр харахад хүргэж буй энэхүү мода нь эмэгтэйчүүдийг суганы үсээ ургуулахад, бүр ингээд зогсохгүй суганы үсээ улаан, шар, хөх, цэнхэр, ягаан зэрэг тод, хурц өнгөөр будахад хүргэжээ.
АНУ-д гоо сайхны салонууд аль хэдийн суганы үс будах, засах үйлчилгээг цэсэндээ оруулсан байна.
Энэхүү хувьсгал нь эмэгтэйчүүдийн суганы үснээсээ ичих, нуух асуудлуудад шийдэл авчирлаа хэмээн хандлагыг дэмжигчид үзэж байгаа юм.
Одоо хусах уу болих уу гэсэн асуулт хэрхэн будах вэ? гэдгээр солигдсон хэмээн барууны хэвлэлүүд бичжээ.
“Сониуч” булан гоо сайхны шинэ хандлагыг дэмжигчдийн зургуудыг хүргэж байна. Энэ мода эмэгтэйчүүдэд зохиж байна уу? Хятадад хүртэл дэлгэрч буй энэ хандлага Монголд ирвэл та дэмжих үү?
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 5 )
demii ed
за ёстой эвгүй харагдаж байна
shal zavharsan yum.teneg yumnuud bh yuma
Шууд л хулмас үнэртээд явчихлаа.
zavaan yum