Өнөөдөр “Гоёл”-ын Топ модель тодорно

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 03

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг загварын ертөнцийн шилдэгийг тодруулдаг “Гоёл” наадам өнөөдөр болох гэж байна.

Олон улсын жишигт нийцүүлэн зохиогдох болсон тус наадам нь энэ жил 26 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 11-р сарын 29-ний өдөр загварын долоо хоногоор эхэлсэн. Энэ тэмцээний хамгийн их хүлээлт үүсгэдэг номинаци бол топ модель юм. Тэгвэл энэ удаагийн наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд  “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинациудад бүтээлээ өрсөлдүүлэх бөгөөд загварын агентлагуудын 100 модель тэдний бүтээлийг тайзнаа амилуулахаар болсон аж. Сонирхуулахад энэ удаагийн наадамд АНУ-ын шилдэг модель оролцох бөгөөд монгол дизайнеруудын хувцасыг өмсөж манай загвар өмсөгчидтэй нэг тайзан дээр алхах юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэцэ(103.229.122.12) 2014 оны 12 сарын 03

Тэнэг шоу.тэнэг шоу.

0  |  0
Top