Жүжигчин Б.Амарсайхан Монгол Улсаас анх удаа Холливуудын кинонд тоглосон. “Марко Поло” 10 ангитай кинонд тэрбээр Ариг бөх дүрийг бүтээсэн юм. Тус кино өнөөдөр Нью Йоркт албан ёсоор нээлтээ хийж байгаа бөгөөд нийт 34 орны жүжигчид оролцон тогложээ. Киноны зураг авалтыг Италын Венец, Малайз, Казакстан зэрэг улсад хийсэн бөгөөд 3-4 сар үргэлжилсэн байна.
Жүжигчин Б.Амарсайхан эхнэрийн хамт Холливуудыг зорин киноныхоо нээлтэд оролцож байгаа юм. Нийт 90 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү түүхэн кино энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох бөгөөд нээлтийн ёслолд Холливудын алдартай жүжигчид оролцож байна. Мөн Young Guns, Hidalgo зэрэг Холливудын олон кино зохиолыг бичсэн John Fusco, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг найруулж байгаа Joachim Ronning, Espen Sandberg зэрэг нэрт найруулагчид оролцжээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 7 )
goy haragdaj baina, bayr hurgey, iim goy medeenii door yun davsag shees bolood yvchihvaa.
ter hun doromjlod bga em .chamas l saihan huuhen bna za
saihan hosuuddaa bayar hurgey. hunii zurag haraad shuumjildeg humuus bolimoor yum. saihan mongol busgui bna. amjilt husey
yamar soni gedestei huuhen be.jiremsen yum bolov uu.davsag ni chinereed shees goojih geed bgaa yum bolov u.harin amaraa chi shuu.mongol erchuudiin ulger jishee bolson zaluu shuu.amjilt