“Blue moon” арт галерейгаас монгол зураачдын бүтээлийг зарах дуудлага худалдааг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхэлжээ. Монголд сайн зураачид олон байдаг ч зургийнх нь үнэлэмж муу, борлуулахад хэцүү байдаг тухай уран бүтээлчид ярьдаг. Тиймээс дотооддоо дуудлага худалдаа зохион байгуулснаар монгол зураачдын бүтээлийн үнэлэмжийг өсгөх, борлуулахад нь туслана гэж үзжээ. Мөн “Blue moon” арт галерей дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг болох аж.
Хэрэв үнэхээр биелэлээ олж чадвал уран бүтээлчдийн үнэлэмж өсөх нь тодорхой. Энэ хүрээнд “Blue moon” арт галерей “Уран зураг ба уран баримал-2” нэртэй үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү төрөлжсөн үзэсгэлэнд 38 уран бүтээлчийн 40 орчим уран зураг, 10 гаруй уран баримлын бүтээлүүд дэлгэгджээ.
Э.Уул
Сэтгэгдэл ( 0 )