“Victoria’s secret 2014” загюарын шоу хэдхэн өдрийн өмнө Лондон хотноо болж дэлхий нийтийн анхаарлыг чамгүй татлаа. Үзэсгэлэнт царай, бие хаатай сахиусан тэнгэрүүд, гоёмсог загваруудаараа олны нүдийг хужирладаг энэ шоуны тухай сонирхолтой таван баримтыг хүргэе.
- Victoria’s secret нь /энэ оны наймдугаар сарын байдлаар/ нийт 1000 гаруй салбар дэлгүүртэй, жил бүр 400 сая каталог гаргадаг АНУ-ын эмэгтэй дотуур хувцасны хамгийн том брэнд юм.
- Энэхүү шилдэг брэндийг 1977 онд Америкийн бизнесмэн Рой Рэймонд анх бий болгожээ. Тэрбээр дотуур хувцас худалдан авахаас ичдэг нэгэн байсан нь хожмоо дэлхий дахинаа алдраа дуурсгах компанийг үндэслэхэд нөлөөлнө хэмээн хэн санах билээ.
- Рэймонд компаниа XIX зуунд амьдарч байсан хатан хаан Викториагийн нэрээр нэрлэжээ. Зугаа цэнгэл хөөсөн Викториа хатан хаан нөхрөө өнгөрснөөс хойш дөчин жил ганцаар амьдарсан ч энэ хугацаанд цөөнгүй эртэй нэр холбогдсон байдаг. Хатан хааны гайхалтай галбирын нууц нь корсет, галбиржуулагч хувцас байсан тул Рэймонд компаны “Викториагийн нууц” хэмээн нэрлэсэн гэдэг.
- Хэн ч бодсон гэсэн Victoria’s Secret загварын шоуны дундуур зар сурталчилгаагаа явуулна гэдэг үнэхээр их өртөгтэй байдаг. 2014 оны байдлаар компаниуд 30 секундын зар сурталчилгаа явуулахын тулд 500,000 доллар төлсөн байна.
- Victoria’s Secret-ын сахиусан тэнгэр болохын тулд хэд хэдэн шаардлагыг хангаж байх ёстой. Нэг гол үзүүлэлт бол мэдээж биеийн өндөр. Дундаж сахиусан тэнгэрийн өндөр 1 м 77 см байдаг ба 15 см өндөр өсгийт өмсөхөөрөө илүү өндөр харагддаг аж.
Энэ оны шоуны шилдэг гэрэл зургуудаас онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )