Саяхан Герман, Унгар, Австрийн нутаг дэвсгэрт цас орж, хүчтэй шуурга болж гудамж, талбай, барилга, техник гээд салхи хүрч болох бүхэнд цас, мөсөн нөмрөг тогтсон байна. Хэдийгээр хүний амь эрсдэж, харамсалтай зүйл болоогүй хэдий ч мод, чулуу, төмөр гээд юу таарсан бүхэндээ мөсөн бүрхүүл, цасан хучлага бий болсныг харсан хүмүүс байгалийн абстракт бүтээлүүд хэмээн үзэж гэрэл зургийг мөнхөлжээ. Гэхдээ мөс цасан урлалын гороор хэдэн сургууль хичээлээ завсарлуулж, зарим цахилгаан станцад хүндрэл гарсан аж. Өнөөдөр Монголын ихэнх нутгаар цас орж, шуурна гэсэн, өвөл албан ёсоор эхэллээ.
Сэтгэгдэл ( 0 )