Урлагийнханы хувьд хамгийн эрэлт хэрэгцээтэй, мөнгө хийдэг сар бол арванхоёрдугаар сар буюу "Шинэ жилийн баяр". Тухайн шинэ жилийн арга хэмжээ ямар уран бүтээлчид оролцсоноороо ч цар хүрээн тодорхойлогдох нь бий. Тиймдээ ч Шинэ жилийн баярыг хамт олноороо тэмдэглэж байгаа байгууллагууд од дуучдыг дуулуулах гэж байдгаа шавхдаг. Тэгвэл хамтлаг дуучдын халтуур хийдэг ханшаас хүргэж байна.
Рок попын дуучдаас хамгийн өндөр ханшаар МУГЖ Б.Сарантуяа дуулдаг гэнэ. Тэр 5 саяар дуулдаг аж. Харин МУГЖ Т.Ариунаа 4 сая төгрөгөөр дуулдаг гэж байх юм. Тэгвэл С.Наран 2 сая, “Sweetymotion” хамтлаг 3 сая, “Люмино” 3 сая, “Киви” 2,5 сая, “Voice” хамтлаг 2,5 сая, “Anemone” хамтлаг 1,4 сая, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, А.Хишигдалай нар 800 мянгаар дуулдаг гэх мэдээлэл байна. Харин хип хоп хамтлагуудаас Outlaw хамтлаг 1,5 саяар дуулдаг бөгөөд хит болсон уран бүтээлүүдээсээ дуулж шинэ жилийн арга хэмжээг жинхэнэ хөгжөөж чаддаг гэнэ лээ.
Сэтгэгдэл ( 3 )
saraa egch bol mundag shde, chadwariin unlex estoi zow ,
Bold l hamgiin unetei n baimaar daa
Сараа бол зөв шдээ,сайхан дуучин шүү. Ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.Хөөрхөн хүүхдүүд нь бас ирж буй шинэ жилийн мэнд хүргэе