Дэлхийн миссийн тэмцээн 1951 онд хамгийн анх зохион байгуулагдаж байсан. Тэгвэл ирэх оноос эхлэн “Дэлхийн мисс”-ийн усны хувцастай үзүүлбэрийг хасна гэсэн шийдвэр гаргаснаа зохион байгуулагч хорооноос мэдэгдсэн байна. Уг тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Жулиа Морли “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тайзан дээр бикини өмсөөд өөдрөг алхаж байгаа эсвэл биенийхээ аль нэг хэсгээс санаа зовсон эмэгтэй хүнийг тэр тайзан дээр харах шаардлагагүй гэж бодож байна. Усны хувцас өмслөө гээд тухайн эмэгтэйд, бидэнд ч ямар ч ач холбогдолгүй юм. Нэг оролцогчийн өгзөг нөгөөгөөсөө хэр хэмжээгээр том байна гэдэг бол бүр ч сонин биш. Бид оролцогчийн өгзгийг биш дуу хоолойг нь чухалчилж байгаа гэдгийг санах хэрэгтэй” хэмээжээ. Иймээс тэд 2015 онд усны хувцастай үзүүлбэрийг хасахаар төлөвлөж байгаа бөгөөд хасахгүй тохиолдолд нэг нэгээрээ алхах биш олуулаа тайзан дээр гарах болно гэж мэдэгджээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )