Сониуч: Халбага сэрээгээр хийсэн амьтад

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

“Сониуч” булан өнөөдрийнхөө дугаарт дэлхийн алдартай артист Гари Ховэйн бүтээлүүдийг хүргэж байна. Гари Ховэй халбага, сэрээ, савх гэх мэт хоолны хэрэгслүүдээр гайхалтай амьтдыг бүтээдэг.

АНУ-ын Охайя мужаас гаралтай уран бүтээлч дэлхийд ховор урлалаа 2004 оноос анх хийж эхэлжээ.

Тэрээр жижиг шавьнаас эхлээд араатан амьтдын дүр дүрсийг халбага сэрээгээр бүтээсэн гэж төсөөлшгүй гайхалтайгаар урладагаараа алдаршсан юм.

Гари Ховэй нэг бүтээлдээ дунджаар 200 орчим халбаг, сэрээ ашигладаг байна. Харин тэдгээр бүтээлүүдээ 1500 доллараас эхлэн худалдаалдаг аж.

Б.Ариунцэцэг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top