БНХАУ-ын Шензень хотод зохион байгуулагдсан “Miss Model of the World-2014” тэмцээнд манай орны мисс О.Ариунзул амжилттай оролцжээ. “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн мисс Б.Гантогоотой хамт тус тэмцээнийг зорьсон юм. Энэхүү тэмцээний хүндтэй шүүгчээр мисс Б.Гантогоо ажилласан байна. “Miss Model of the World-2014” тэмцээний шүүгчээр БНХАУ-ын урлагын нэрт зүтгэлтэнгүүд болон, “CCTV” телевизийн ерөнхий захирал, засгийн газрын гишүүн нь шүүгчээр ажиллажээ. Ийнхүү дэлхийн нэр хүндтэй тэмцээнийг Монгол бүсгүй шүүж, мөн мисс О.Ариунзул шилдэг 10-т багтсан бахдам амжилтаар тус тэмцээн өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )