Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн мисс Т.Батцэцэгт Залуучуудын холбооны нэрэмжит “Эв нэгдлийн мөнгөн одон”-гоор шагнажээ.
Тэрбээр Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналтай бөгөөд “Шилмэл загвар” агентлагийн багш юм.
Т.Батцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дэмжиж байсан бүх монголчууддаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
батцэцэгтээ баяр хүргэж аз жаргал хүсье