Энэ оны заавал үзэх ёстой 10 кинотой танилц

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 29

10. Birdman

Инээдмийн төрлийн энэхүү киног Алехандро Гонсалес Иньярриту найруулжээ. Киноны нийт төсөв 18 сая болсон бөгөөд 72 дахь удаагийн Алтан бөмбөрцөг наадмын 7 төрөлд нэр дэвшиж, гурван шагнал авсан ажээ. 

   

9. Whiplash

Дамьен Чазелийн зохиож найруулсан энэ кино 3,3 сая доллараар бүтжээ. Залуу бөмбөрчний тухай өгүүлэх Whiplash киног шүүмжлэгчид нийгэмд сэтгэгдэл төрүүлсэн бүтээл гэж үнэлсэн байна. 

    

8. A Most Wanted Man

Британийн тагнуулын, адалт явдалт кино нь 36 дахь удаагийн Москвагийн кино наадам болон 40-р Америкийн кино наадмын хүчтэй өрсөлдөгч байлаа. Кино 15 сая долларын өртгөөр бүтсэн байна. 

    

7. The Lego Movie

“Pixar” филмийн “The Lego movie” хүүхэлдэйн киног Америк, Данийн компьютер графикчид бүтээжээ. Нийт 468 сая ам.долларын ашиг олжээ. 

   

6. Boyhood

Найруулагч Силвер Бир 64 дэх удаагийн Берлиний кино наадамд өрсөлдөж, шилдгээр шалгарсан юм. Кинонд 2002-2013 оны хоорон дахь 11 жилийн хугацаанд бяцхан хөвгүүн насанд хүрсэн хүн болон төлөвшиж буйг харуулжээ. 

   

5. Guardians of the Galaxy

Марвел комикс номоос сэдэвлэн бүтээсэн супер баатрын түүх нь энэ оны наймдугаар сарын нэгнээс эхлэн 3D, IMAX технологиор театруудад гарч эхэлсэн юм. Дэлхий даяар нийт 772 сая ам.долларын ашиг олж, бүх цаг үеийн түүхэнд хамгийн их орлого олсон супер баатрын кино болсон юм. 

   

4. Selma

Уг киног 1965 оны Монтгемерийн сонгогдох эрхийн жагсаалын тухай түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээжээ. Селма кино Алтан бөмбөрцөг наадмын дөрвөн төрөлд нэр дэвшиж, шилдэг зураг авалт, шилдэг найруулагчийн шагналыг хүртлээ. Нийт 22 сая долларын ашиг олжээ.  

     

3. The Grand Budapest Hotel

Найруулагч Уэс Андерсоны инээдмийн кинонд өөрийгөө гэм зэмгүй гэдгийг нотлохоор хичээж буй аллагын сэжигтний тухай өгүүлж байна. Энэхүү киног Герман, Английн уран бүтээлчид хамтран туурвижээ. Киноны уран бүтээлчид Алтан бөмбөрцгийн дөрвөн номинацид нэр дэвшээд хоёр шагнал авсан юм. Энэхүү хөгжлтэй түүх 172 сая ам.долларын ашгаар зардлаа 7 нугалсан ажээ. 

 

    

2. Foxcatcher

2014 оны Америкийн намтарчилсан драм Каннын кино наадмын гол өрсөлдөгч байлаа. Найруулагч Беннетт Миллер шилдэг шагналыг хүртсэн юм. Мөн Каннын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарсан билээ. Уран бүтээлчид нийт 4,4 сая долларын орлого олсон бөгөөд сэтгэцийн эмгэг, ёс суртахууны доройтлыг гайхалтай харуулсан кино гэдэг үнэлгээг шүүмжлэгчдээс авчээ.

 

    

1. Get On Up

2014 оны Америкийн намтарчилсан бүтээлд дуучин Жэймс Брауны амьдралыг харуулжээ. Энэ кино 31 сая долларын орлого олж, зардлаасаа 1 саяар давсан нь тийм ч амжилттай үзүүлэлт биш юм. Гэхдээ хувь хүний тэвчээр, няцашгүй чанарыг харуулсан учир үзэгчдэд ихэд таалагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top