Буриад улсад зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Байкальский рож дественский фестиваль” хөгжмийн наадамд МУ-ын ДБЭТ-ийн симфони оркестр урилгаар тоглох гэж байна. Энэхүү тэмцээн нь шинэ жилийн баярын өдрүүдэд зориулан зохион байгуулагддаг бөгөөд олон улсын шилдэг хамтлаг, дуучин, хөгжимчид урилгаар оролцдог аж. Уг хөгжмийн наадамд ДБЭТ-ын симфони оркестр болон найрал дуучид П.И.Чайковскийн уран бүтээлийн дээжээс бүрдсэн тоглолтоо толилуулна.
Дашрамд дуулгахад “Байгальский рож дественский фестиваль” хөгжмийн наадам энэ сарын 6-наас 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сүүлийн өдөр манай улсын “Консонанс”, “U Pera” зэрэг поп опера хамтлагийн “Мөрөөдлийн романс” тоглолтоор өндөрлөх юм байна.
Б.Энхзаяа
Сэтгэгдэл ( 0 )