Эрчүүд төрөхийн өвдөлтийг мэдэрч байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 11

Төрөхийн өмнөх өвдөлт гэдэг эмэгтэй хүний хувьд нэг талаас маш их шаналалыг авчирдаг ч нөгөө талаас ээж болоход ойртож буйг илтгэж аз жаргалыг авчирдаг болов уу. Харин эрчүүд мэдээж энэ өвчнийг мэдрэх боломжгүй байдаг.

Хятадад “аав болох гэж буй залууд” хэмээх үйлчилгээ бий болсон бөгөөд залуугийн гэдсэн дээр цахилгаан датчик тогтоож, бага багаар хүчийг нь нэмэгдүүлж төрөлтийн үеийн өвдөлтийг мэдрүүлдэг гэнэ.
Төрөхийн өмнөх өвдөлтийг давж гарах эрчүүд ховор байдаг бөгөөд туршилтыг зогсоохыг хүсдэг байна. Мэдээж цахилгаан төхөөрөмж энэ өвдөлтийг хангалттай сайн мэдрүүлж чадахгүй ч 5 минутын өвдөлт нь эхнэрийгээ илүү их ойлгоход нөлөөлж байгаа ажээ.
Европын орнуудыг бодоход Хятад эрчүүд эхнэртээ төдийлөн анхаарал тавьдаггүй байна. Тиймээс ч эхнэрээ төрөх, аав болох үйл явцдаа бэлддэггүй болохоор энэ үйлчилгээг нэвтрүүлсэн хэмээн эмнэлгийн ажилтан ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
йтйж(150.129.141.231) 2015 оны 01 сарын 28

хйхйхйхйхйххй

0  |  0
Top