Монголын кино урлаг өдгөө үзэгчдийн таашаалд нийцсэн гэдэг тодотголыг эргүүлэн олж аваад байгаа. Энэ нь олон бүтээл төрөн гарч байгаа гэсэн нэр биш олон дундаас онцгойрох бүтээл хийж байгаа хүмүүст зориулсан тодотгол биз. Тэгвэл энэ тодотголыг өөрийнхөө уран бүтээлээр харуулж чаддаг Д.Хүрэлхүү шинэ уран бүтээлээ хүргэхэд бэлэн болсон байна. Тэрбээр дэлгэцийн дөрөвдэх бүтээлээ өлгийдөн авч байгаа бөгөөд энэ удаагийн бүтээл нь “Хамтран амьдрагч” нэртэй бодит явдлаас сэдэвлэсэн томоохон уран бүтээл. Уг киног “Хүрэлхүү студи”, “Хас медиа” энтертаймент “Show by shot” студи хамтран бүтээсэн бөгөөд киноны зохиолчоор Х.Болор-Эрдэнэ, найруулагчаар Ч.Ганзориг, продюссерээр Д.Хүрэлхүү нар ажиллажээ. Тус кинонд Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү, Г.Ундармаа, “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин О.Дөлгөөн, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрхэмбаяр, жүжигчин н.Баттулга, О.Цэнгэл зэрэг авъяаслаг уран бүтээлчид оролцон тогложээ.Тус кино энэ хоёрдугаар сарын эхээр нээлтнээ хийхээр төлөвлөсөн байна. Ингээд уншигч та бүхэн “Хамтран амьдрагч” киноны талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорхи кино бүтсэн түүхээс хүлээн авч үзээрэй.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )