Дэлхийн хамгийн үнэтэй 10 хөлбөмбөгч

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Өнөө цагийн хөлбөмбөгийн ногоон талбайд хамгийн үнэтэй 10 шилдэг тоглогч хэн бэ. Хөлбөмбөг бол бизнес, нэр хүнд, мөнгө гээд асар их амбиц дагаж явдаг дэлхийн номер нэг спорт юм. Тэгвэл энэ цагийн сор болсон дэлхийн шилдэг 10 тоглогчийг танилцуулж байна. 

10. Фернандо Торрес

Цагтаа Атлетико Мадрид, Ливерпүүл клубт мандаж явсан Фернандо Торрес Челси клубт ирснээсээ хойш нэг л итгэлгүй тоглолтлыг үзүүлэх болж, улмаар гурван жилийн дараа АС Миланд зарагдаад байна. Италийн баг түүнийг төрөлх Атлетико руу нь зээлдсэн бөгөөд Торресын одоогийн зах зээлийн ханш 21.3 сая ам.долларт хэлбэлзэж байна.

9. ЯаЯа Туре


Африкийн шилдэг хөлбөмбөгч ЯаЯа Туре одоогийн Манчетер Ситигийн гол тоглогчдын нэг юм. Түүний оруулсан нэг гоол л  367,796 ам.долларын үнэтэй гэж бодохоор ямар топ түвшний тоглогч вэ гэдэг нь харагддаг. Мэргэжлийн карьерийнхаа турш 59 гоол оруулсан тэрбээр хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог юм. Байрлалаасаа довтолгоо зохион байгуулах, эсрэг багийн сөрөг довтолгоог зогсоох, довтолгооны шугамд оновчтой дамжуулалт гаргаж өгөх, талбайн гүнээс тоглолтыг найруулах гээд олон авъяас хосолсон энэ эрийн зах зээлийн үнэ 21.7 сая ам.долларт хүрч байна.

8. Серхио Агуэро


Манчестер Ситигийн өөр нэгэн супер од Серхио Агуэро яах аргагүй энэ жагсаалтад багтах ёстой хүмүүсийн нэг. Аргентиний шигшээ багийн гол тоглогчдын нэг тэрбээр цагтаа аугаа Марадонагийн хүргэн болж явсан удаа ч бий. Гэвч Англид ирснээсээ хойш эхнэрээсээ салж, шинэ амьдрал хөөсөн түүний талбай дээрх карьер унаагүй л байна. Яг одоо премьер лигт 14 гоол оруулсан амжилттай яваа түүнийг клуб нь 23.3 сая ам.доллараар үнэлжээ.

7. Уэйн Рүни


Английн шигшээ багийн өнөө цагийн шилдэг довтлогч Уэйн Рүни төрөлх клуб Манчестер Юнайтедынхаа хамт Аваргуудын лиг, премьер лиг гээд авч үзээгүй цом тун ховор. Хэдийгээр Юнайтедын одоо цагийн амжилт энхэл донхол байгаа ч топ түвшний Уэйн Рүни зэрэг тоглогчид “Улаан Чөтгөрүүд”-ийг хаана байх ёстой газар нь хүргэх биз ээ. Уэйн Рүни хөлбөмбөгийн зах зээлд 23.4 саяын ханштай байна.

6. Неймар


Хэрэв чи дэмждэг клубтээ Бразилын залуу од Неймар Да Силва Сантос Жуниорыг харахыг хүсвэл 33.6 сая ам.долларыг төлөх хэрэгтэй болно. ДАШТ-нд маш амжилттай тоглосон ч хамгийн чухал тоглолтод багтаа тусалж чадаагүй тэрбээр энэ улиралд Барселонагийн хамтаар тун ч итгэлтэй урагшилж байна. Неймар бол Бразилын ойрын 10 жилийн тод гялалзах од хэмээн алдарт хөлбөмбөгч Пеле хэлсэн удаатай.

 5. Радамел Фалкао


АС Монако клубын данстай ч Английн зүлэг ногоон талбайд аугаа Манчестер Юнайтедын төлөө тоглож байгаа Колумбын супер од Радамел Фалкао энэ жагсаалтын тавдугаарт бичигдлээ. Өнөө цагийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн нэг болсон Фалкао Манчестер Юнайтед клубт ирэх улиралд үргэлжлүүлэн тоглох тухай мэдээллүүд ихээр цацагдах болжээ. Улаан Чөтгөрүүдийн шинэ цэрэг яг одоогийн зах зээлд 35.4 сая ам.долларын үнэтэй байна.

4. Гарет Бэйл


Уэльсийн шигшээ багийн супер од, Испанийн Реал Мадридын жигүүрийн хагас Гарет Бэйл дэлхийн хамгийн үнэтэй тоглогчдын дөрөвдүгээрт жагсчээ. Английн Тоттенхэмээс од болох гараагаа эхэлсэн тэрбээр Реал Мадридын хамт Аваргуудын лигт түрүүлж, мөрөөдлийн замналаа үргэлжлүүлж байна. Түүнийг хөлбөмбөгийн зах зээлд 36.4 сая ам.доллараар үнэлээд байна.

3. Златан Ибрахимович


Шведийн домогт тоглогч Златан Ибрахимович дэлхийн шилдгүүдийн гуравт бичигдлээ. Өнөө цагийн хөлбөмбөгийн хамгийн үнэтэй гурван тоглогчийн нэг болсон тэрбээр асар хөдөлмөрч нэгэн юм. Карьерийнхаа турш олон ч багаар хэссэн тэр очсон газар бүртээ цом өргөдөг жавхаатай тоглогч. Өдгөө Парис Сэйнт Жермейн багт хүчин зүтгэж буй тэрбээр нэг сая ам.долларын үнэтэй Porsche 918 загварын машин хөлөглөдөг билээ.

2. “Лео” Месси


Дэлхийн дөрвөн удаагийн шилдэг хөлбөмбөгч, Барселона багийн гайхамшигт хүү гэгддэг Лионель Андрюс Месси дэлхийн хамгийн баян тамирчин ч гэгддэг. Тэгвэл Месси энэ удаа хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтын хоёрдугаарт бичигдээд байна. Бүх карьерийнхаа турш 250 гоол оруулсан энэ эр 64.7 сая ам.долларын үнэ хүрчээ.

1.      Кристиан Роналдо


Энэ жагсаалтын тэргүүн байранд  Португалийн хөлбөмбөгийн амьд домог, алдарт Кристиан Роналдо бичигдлээ. Асар их нэр хүнд, ур чадвар, хүч чадлын уурхай болсон Роналдо яг одоо дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болжээ.

Тэрбээр Реал Мадридтай гэрээ байгуулснаас хойш эхний 178 тоглолтын дараа дунджаар нэг тоглолт бүрт 1.12 гоол оруулсан гайхалтай амжилт үзүүлжээ.

 Т.Батсугар 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top