Орос дизайнерийн цаасаар урласан монгол хуримын хувцас

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Цаасаар онгоц, шувуу, амьтан гээд маш олон зүйлийг хийж болно. Харин Оросын уран бүтээлч, дизайнер Ася Козина цаасаар монгол үндэсний хуримын хувцас урлажээ. Тэрбээр “Би монгол үндэсний хувцсыг өөрийн төсөөллөөр цаасаар хийсэн. Монгол үндэсний хувцас, соёлд маш олон сонголт байдаг учраас сонгосон. Гэхдээ цаасаар хувцас урлахад техникийн зарим нэг асуудал тулгарсан. Загвар өмсөгч энэ хувцсыг өмсөөд суух боломжгүй байсан  учраас хувцасны хэсгүүдийг нийлүүлэхэд таван цаг зарцуулсан. Хамгийн гол нь би монголчууд миний загварыг хэрхэн хүлээж авах бол гэж санаа зовж байлаа. Харин танидаг монгол дизайнерууд маань урмын үг хэлсэн шүү” хэмээжээ.

 Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.13.213) 2015 оны 01 сарын 16

Ийм л байх естой юм л даа! Европын толгой дээрх гоел нь манайханд таарахгvй, утгагvй байдаг. Дизайнарууд гээд л томроод байдаг хvмvvс ичмээр юм

0  |  0
unuruu(112.72.11.67) 2015 оны 01 сарын 16

mongo undesnii hurimiin huvtsasnii brand bii bolj bgaan bish uu,manai disaineruud sanaa avaad gyalalzuulaachee.goe setgemj bna.

0  |  0
Top