Гал түймрээс болж Коала баавгайд бээлий өмсгөжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 17

Европчуудын хамгийн хайртай амьтдын нэг бол Коала бамбарууш. Коала хэн хүний хайрыг татсан өхөөрдөм амьтан. Гэвч харамсалтай нь хүмүүсийн буруутай үйлдэл, байгалийн гамшиг тэднийг үе үе дайрч бяцхан амьтад галын аюулд өртдөг байна. Гал түймрээс болж бамбаруушнууд сарвуугаа түлж гэмтээх нь бараг хэвийн үзэгдэл болжээ. Харин Австралийн байгаль хамгаалагчид, мал эмнэлгийн эмч нар, тусламжийн байгууллагууд галд өртсөн Коала нарт байнга тусламж үзүүлдэг төдийгүй сарвуунд нь бээлийн өмсгөх ажиллагааг идэвхтэй явуулж байгаа аж.
Хүмүүс бидний буруугаас ан амьтан байгаль дэлхийд өдрөөс өдөрт аюул учирсаар байгааг үл анзаарч болохгүй. Орчин тойронд орших ан амьтан, бидэнтэй нэг бөмбөрцөг дотор амьдрал өөд тэмүүлэх амьд биесийг хайрлан хамгаалаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top