Сониуч: Өдөрт 900 сая бургер зарагддаг

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 19

Тэртээ 1937 оноос хойш зөвхөн америкчуудын гэлтгүй дэлхийн нийтийн түргэн хоолны нэгдүгээр сонголт болсон бургерийн тухай таны мэдэхгүй, анзаараагүй сонирхолтой мэдээллийг “Сониуч” булан бэлтгэлээ.

Яагаад энэхүү түргэн хоол америк, европчуудын хоолны цэсэн дэх эхний сонголт болсон тухай олон мэдээлэл байдаг. Анх АНУ-ын тэнгисийн цэргийн тогооч армийн бие бүрэлдэхүүнийг түргэн хугацаанд илчлэг ихтэй хүнсээр хооллохын тулд талхыг голоор нь зүсч тахиа, үхрийн мах, бяслаг хавчуулан нийтэд түгээсэн нь олонд маш их таалагдаж зөвхөн армид бус ард түмэн нь хэрэглэх болжээ.

Бургер таргалуулдаг нь гарцаагүй үнэн. Нэг бүтэн бургерт 540 калор агуулагддаг ба биеийн жин 29 граммаар нэмэгдэнэ. Мөн орц, амт нь нарийн таарсан бургерт 1040 мг сода агуулагддаг байна.

Дэлхий нийтээрээ өдөр бүр 900 сая бургер зооглож байна. Үүний 100 сая нь америкчуудад ноогджээ. Өдөр бүр 5.5 сая бод малыг нядалж, зөвхөн бургерийн гол мах бэлтгэх зориулалтаар дэлхийн хүнсний “гал тогоо”-нд нийлүүлжээ.

Түүнчлэн өдөр бүр дэлхий нийтээрээ 150 сая ам.доллараар 550 сая бургерийг өдрийн хоолондоо зооглодог байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй зарим оронд бургер маш бага борлуулалттай хүнсэнд тооцогддог. Тодруулбал, Бразил, Словак, Аргентин, Өмнөд Солонгос, Чили, Иран, Япон зэрэг 36 улсууд нийлээд л өдөрт 60 мянган бургер зооглодог гэнэ. Энэ нь АНУ-ын хамгийн жижиг хотын нэг цагийн бургерийн хэмжээнээс бага гэсэн судалгаа аж.

АНУ-ын Мичиганд дэлхийн хамгийн том бургер хийсэн тохиолдол 2010 онд бүртгэгдэж байжээ. Хэмжээ нь 185 кг. Энэ амжилт нь аварга бургерийн тогоочдод Гиннесийн алдрыг авч иржээ.

Бургер  америкчуудын таашаадаг гол хүнсний бүтээгдэхүүн ч гэлээ тус улсын зарим мужид бургерийг огт мэддэггүй хүмүүс ч бий аж. Техас мужийн зарим хотод бургерийг зөвхөн зурагтаар харсан хүмүүс байдаг гэнэ.

Мэдээж зөвхөн бургерийн зах зээлд өрсөлдөж амжилт олсон түргэн хоолны сүлжээ компаниуд асар их бий. Тэдний нэг дэлхийд хамгийн алдартай "MacDonalds" секунд тутамд 78 ширхэг бургер худалддаг байна. Мөн өөр нэгэн түргэн хоолны гегант "Subway" ресторан баригдаж буй өндөр барилгын аль ч давхарт үйлчлэх боломжтой явдаг ресторан нээсэн нь барилгачдад асар их таалагдаж тэр хэрээр ашиг олжээ.

Т.Батсугар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top