Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ээлжит их хурал энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдахаар болсон байна. Гурван жилд нэг удаа хуралддаг сэтгүүлчид энэ жил ажлын тайлангаа сонсож, зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр болжээ. Мөн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр сонгох аж. Уг хуралд нийт 200-240 орчим төлөөлөгч оролцох бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн сэтгүүлчдээс сонгон төлөөллүүд нь оролцох юм.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )