Сониуч: Хөлөөрөө бичдэг хятад охин олныг алмайруулав

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 28

Хятад улсад нэгэн сонирхолтой авъяастай охин амьдардаг тухай Mirror сонин дэлхий нийтэд мэдээлэв. Өдгөө 21 настай Ху Хуи Яан гэх тэрбээр Хятадын өмнө зүгийн Анхуй мужид амьдардаг нэгэн юм. Түүний ховор авъяас цахим ертөнцөд шуугиан дагуулаад буй. Тэрбээр компьютерийн гар дээр хөлийнхөө хуруугаар 6000 мянган ханз бичиж сурсан гайхалтай ур чадвартай нэгэн юм.

Хар багаасаа нэн ховор авъяасаа нээн хөгжүүлсэн тэрбээр уг чадвараа том болсноосоо хойш улам бүр дадлагажуулсан байна. Харамсалтай нь Ху Хуи Яан төрөлхийн тархины чичиргээ өвчтэй учир сургуульд элсч чадаагүй аж. Тэрбээр телевизийн титр уншиж улмаар бичиг үсэг тайлагджээ. Ингээд нэг л өдөр компьютерийнхээ гар дээр хөлөөрөө шивж эхэлсэн байна. Тархины чичиргээ өвчтэй хүн гараа гүйцэд ашиглаж чаддаггүй хэдий ч Ху энэ бэрхшээлээ нөхөж, хөлөөрөө бичиж суржээ.

 Түүний эцэг Пен, эх Сун нар нь охиноо үргэлж дэмждэг гэнэ. 

Охины аав Пен “Эмч нар түүнийг төрсний дараа хэдхэн хоног л амьдарна гэсэн. Гэвч тэр бүхнийг ялан дийлсэн” хэмээн ярив. Тэрбээр үргэлжлүүлэн “Миний охин уншиж, бичих дуртай. Кино үзэх маш их хоббитой. Түүний кино үзэх хүсэл нь бичиг үсэг сурахад нөлөөлсөн байх” гэжээ.

 Харин түүний ээж Сун “Охин маань бүх спорт сонирхдог. Тэр интернэтээр аялж, дуртай спортынхоо тухай олж мэддэг. Энэ бүхнийг гараар биш хөлөөрөө бичдэг” гэсэн юм.

 Орон нутгийн телевизэд өөрийнхөө тухай ярих үедээ Ху  Хуи Яан “Би өөртөө багшилсан. Надад боломжгүй зүйл юм шиг санагдаагүй. Олон нийтийн дунд бусад хүмүүс шиг амьдрахын тулд бичиг үсэг сурч, тэдний хүлээн авч буй мэдээллийг эрүүл хүнтэй адилхан хүртэнэ гэдэг миний мөрөөдөл байсан” гэжээ.

 “Би тийм ч ухаантай биш. Гэхдээ би аливаад тууштай байхыг хичээдэг. Надад суралцах боломж байгаа үед би түүний эцсийг  нь үзэх сонирхолтой” хэмээн тархины өвчтэй ч амьдралдаа том эргэлт хийж чадсан охин ярив. Түүний тухай Хятадын цахим ертөнцөд тарж, охиныг сургуульд сургах боломжийг эрэлхийлсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа аж.

“Охинд маань Бээжингийн нэртэй сургуулиас урилга ирсэн. Тэр компьютертэй ажиллаж чаддаг учраас суралцахад нь ямар ч бэрхшээл гарахгүй байх. Эрүүл мэндийнх нь асуудлыг сургуулийн удирдлагууд ойлгож байгаа” хэмээн эцэг нь баярлангуй ярьжээ.

Түүний аавын хэлснээр охин хөлөөрөө бичиж сурахын тулд өдөрт бараг 1000-аас илүү удаа дадлага хийж, бичих эрмэлзэлдээ бодит хөрөнгө оруулалт хийжээ. Маш их хөдөлмөр гаргасан түүний зүтгэл талаар бололгүй, бичиг хэргийн ажилтны дундаж хурдаар шивж сурсан байна.

Т.Бат 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsetsegma(202.179.11.30) 2015 оны 01 сарын 30

Gaihalt yma mongld tim hvn bdg bolwu

0  |  0
boow(202.21.116.2) 2015 оны 01 сарын 28

erhtengeer bichdeg hun bdag shu de, ter hun yah ym bol bas hyatadiin

0  |  0
zochin(112.72.11.67) 2015 оны 01 сарын 28

Khudulmurlusnii ach gaviya.

0  |  0
Top