Тагнуулч болохыг мөрөөддөг залуу хэн болж хувирав

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

“Чонын алтан шагай” киноны Тансаг гэх залуугийн дүр болон “Нар гарнаа аз жаргал минь” телевизийн олон ангит кинонд Ангараг гэх залуугийн дүрээр үзэгчдийнхээ зүрхэнд хоногшсон жүжигчин Ө.Мөнгөнтулга бага байхын л тагнуулч, мөрдөн байцаагч болохсон гэж мөрөөддөг байсан гэдэг. Тэр утгаараа түүний бүтээсэн дүрүүд хайр гэрэлтсэн романтик залуугийн дүр тэр бүр байдаггүй. Түүний фэнүүд "цаанаа л хүйтэн царайтай юм уу даа" гэж хошигнодог гэсэн.

Энэ нь жүжигчин Ө.Мөнгөнтулгын бүтээсэн дүр үзэгчдэд хэр хэмжээнд хүрсэнийг илтгэж байгаа бизээ. Тэрбээр энэ удаа "Кино цамхаг" студийн бүтээл "Хүүхэлдэй" МУСК-ны гол дүрийг бүтээжээ.

 Түүний дүр мөн л харгис хэрцгий залуугийн дүр бөгөөд, эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцах гэх мэт нилээд хүнд зураг авалттай хэсгүүдтэй гэнэ. Түүний шинэ уран бүтээл өдөр бүр "Тэнгис", "Өргөө", "Соёмбо"-ын дэлгэцнээ гарч байгаа. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top