Манай бөмбөрцгийн зогсолтгүй урагшлан тэмүүлж буй хөгжлийн төв талбарууд болсон томоохон хотууд өдрөөс өдөрт цэцэглэн хөгжсөөр. Тэгвэл . Одоо энэ хотод 8.6 сая хүн тогтмол оршин суудаг бөгөөд тэртээ 1939 онд л ийм олон хүн амтай байсан юм.
Тэд өнгөрсөн хагас зуунд дэлхийн хамгийн шилдэг хот болно гэсэн захирагч Борис Жонсоны амлалтыг хэрэгжүүлсэн гэдгийг доор өгүүлэх баримтууд хэлж өгөх болно.
- Хүн амын шилжилт хөдөлгөө: Европын санхүүгийн төв хот бол Лондон. Жил бүр энэ хотод хэдэн мянган хүн шилжин ирж, мөн нүүж оддог. Аялал жуулчлал, бизнес, спорт гээд бүхий л салбар дахь суурьшлийн хөдөлгөөн хамгийн ихтэй хотоор 2013 онд Лондон нэрлэгдсэн байдаг.
- Эдийн засгийн тэсрэлт: “Booming economy” буюу зогсолтгүй өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн тэсрэлт Лондон хотын нэгэн өнгө төрх. Технологи, үйлдвэрлэл, санхүүгийн биржүүд, хэдэн сая үл хөдлөх хөрөнгийн наймаа, зуучлал гээд энэ хотод эдийн засгийн бөөгнөрөл, хэт өсөл жил бүр хурдацтай нэмэгдэж байна. Магадгүй баруун Европын хамгийн том, хамгийн хурдан өсөн нэмэгдэж байгаа эдийн засагтай хот бол яах аргагүй Лондон юм.
- Асар их мөнгө: Лондон хот дэлхий дээрх хамгийн олон тэрбумтантай хот юм.. Сонирхуулахад, Москвад 48, Нью Йоркт 43 тэрбумтан байдаг.
- Хямд байшин: Нью Йорк хот өртөг ихтэй байж болох юм. Гэвч энд үл хөдлөх хөрөнгийн зах зээл асар өргөн хүрээтэй хөгжив. Бразилийн тэргүүн баячууд жил бүр Лондонд хэдэн мянгаараа нүүн ирж байгааг судалгаа харуулдаг байна.
- Хөл хөдөлгөөн: Лондончууд бусад хотын иргэдийг бодвол зүгээр суух дургүй. Хамгийн ажил хэрэгч хот ч гэж нэрлэх нь бий.
- Хүн амын өсөлт: Одоог хэр нь Лондоны хүн ам хурдацтай өссөөр л байна. Энэ хот ирэх 2021 он гэхэд есөн сая хүн амтай болох бол 2050 онд хүн ам нь 11 саяд тоологдох гэнэ.
- Том хот хэвээрээ: Зогсолтгүй өсөн нэмэгдэх хүн ам, тэдгээрийн боловсрол, нийгэмд эзлэх байр суурь, технологи шинжлэх ухааны өсөлт нь Лондоныг өнөө цагийн хамгийн шилдэг хотоор нэрлэхэд хүргэжээ.
Т.Батсугар
Сэтгэгдэл ( 0 )