Р.Анхням: ”Чонон сүлд” кинонд монгол ахуйг гуйвуулсан зүйл бий

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 05

Өнөөдөр МУСТА жүжигчин Р.Анхням Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг угтахаар олны танил залуу уран бүтээлчид болоод хүндэт сэтгүүлч үнэнч шүтэн бишрэгч нар нь ирсэн байсан юм. Тэрээр Франц, Хятадын хамтарсан "Чонон сүлд" киноны голд дүрд тоглосон юм.

Түүнийг эх орондоо ирснийг тохиолдуулж Монголын тайз дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбооны мэргэжил нэгт андаа тосохоор бэлтгэсэн байсан юм. Киноны зурагт хуудас бүхий тайзыг нисэх буудлын доторх талбайд засч, морин хуур, бөмбөрийн хоршил болох монгол аялгуу танхим дүүрэн эгшиглэж байв.

Ингээд жүжигчин Р.Анхнямаас кино уран бүтээлийн  талаарх сэтгэгдлийг сонслоо.

-Та эх орондоо ирлээ. Киноны нээлтийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?

- Үнэхээр баяртай байна. Хэлэх үг олдохгүй уйлах гээд байна. Ингэж угтаж авна гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. Киноны нээлт сайхан болж өнгөрсөн. Өчигдөр орой Бээжин хот дахь намын төв хорооны байранд киноны нээлт болсон. Монголоос хятадад суугаа элчин сайд мөн найруулагчид маань киноны нээлтэд ирсэн. Ажлынхаа үр дүнг үзлээ. Сэтгэгдэл маш сайхан байна. Кинонд тоглохдоо маш их хичээсэн. Улсаа ганцаараа төлөөлж авч явж байсан учраас хариуцлагатай байх гэж хичээсэн. Кино зураг авалтын үеэр, биеэ авч явахдаа ч анхаарч байлаа.

-Франц найруулагчийн ажиллах үйл явц манай найруулагчдаас юугаараа ялгаатай байв? Бэрхшээл хэр гарч байв?

- Бэрхшээл бол зөндөө байсан. Үүнийг бэрхшээл гэж бодохгүйгээр хөнгөхөн давж гарахыг хичээж байлаа. Эдгээрийн нэг бол хэлний бэрхшээл байсан. Уугуул иргэд шиг нь сайн мундаг ярьж чадахгүй ч өөрийн хэмжээнд найруулагчтайгаа ойлголцож англи бол англиар хятад бол хятадаар ярьж байсан.

-Цаашдаа ямар ажил төлөвлөсөн бэ? Чонон сүлдэд тоглосны дараагаар киноны саналууд их ирэх байх?

-Олон тооны кино уран бүтээлийн саналууд ирсэн. Мэдээж олон улсын хэмжээний том сайхан кинонд тоглох хүсэл уран бүтээлч болгонд байна шүү дээ. Хятадад хийх уран бүтээлүүд тодорхой болж байгаа. Бодсон төлөвлөсөн юм зөндөө байна.

-Тоглосон кино тань Оскарт нэр дэвших үү?

-Үүнийг сайн мэдэхгүй байна. Саяхан нэвтрүүлэгт орж байхад  найруулагчаас асууж байсан. Оскарт нэр дэвших үү гэж. Гэхдээ найруулагч энэ тухай баттай хэлж  мэдэхгүй байна гэсэн хариулт өгсөн.

-“Чонон сүлд” кино, зохиолоосоо хэр өөр болсон бэ?

-Кино зохиол ялгаатай болсон. Найруулагчийн тусгасан байдал гээд олон ялгаа бий.

-Кино авалтад хэдий хэр хугацаа зарцуулав?

-Киноны бэлтгэл ажил долоон жилийн хугацаанд хийгдсэн. Бэлтрэг тэжээхээс авхуулаад л чоно сургах гэх мэтчилэн бас бус ажлыг амжуулахад энэхүү хугацааг зарцуулсан. Жүжигчид сонгон шалгаруулах, зураг авалт хийхэд жил хагасын хугацаа зарцуулсан байгаа.

-Кино маань ямар хэл дээр хийгдсэн бэ?

- Хятадууд нь өөрийн хэлээрээ, монгол хүмүүс монгол хэлээрээ ярьж байсан. Харин үзэгчдэд зориулаад Франц улсад гарахдаа тухай улсын хэлээр монголчуудад зориулж Өвөр монголоор орчуулга нь хийгдээд гарна.

-Монголд хэзээ нээлтээ хийх вэ?

- Азийн нээлт гурван сард болно. Тэгэхээр гурван сарын эхээр гарч эхэлнэ.

-Киноны шагналын хувьд?

- Баттай сайн мэдээлэл алга. Кино наадамд ороод ирэхээр шагналууд тодорхой болно байх.

-Ойрын хугацаанд та эх орондоо байх уу?

-Тийм ээ. Монголдоо байна.

-Кино маань монгол ахуйтай хэр ойр болсон бэ? Гадаад хүн найруулж байгаа болохоор ялгаа гарч байв уу?

-Гадаадын найруулагч Монголын соёлыг тэр бүр мэдэхгүй. Гуйвсан юм гарч байгаа. Гэхдээ тухайн киног бүтээснээр монгол соёл, нүүдэлчид рүү хандаж буйн илрэл болж байна. киноны явцад  тийм байдаггүй юм, ийм байдаг юм гэж саналаа найруулагчдаа хэлнэ. Гэхдээ найруулагч өөрийнхөөрөө хийнэ. Бид монгол соёлыг харуулах бус чонын тухай кино хийж буй гээд тайлбарыг өгч байсан.

-Та кинондоо өөрийн зүгээс юуг харуулахыг зорьж байв?

-Энэ кинонд аль болох монгол эмэгтэйн дүрийг гаргахыг зорьсон. Монгол эмэгтэй ямар байдаг вэ, монгол ахуй ямар байна гэдгийг өөрийн дүрээр  гаргахыг зорьж байсан. 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sor(27.123.214.113) 2015 оны 02 сарын 24

Amjilt husey!

0  |  0
зочин(150.129.141.247) 2015 оны 02 сарын 08

Авъяастай сайхан бүсгүй.Амжилт хүсье.

0  |  0
Gana (166.137.246.57) 2015 оны 02 сарын 07

Баяр хvргэе. Хар нvдний шил ???!!!?? ^#(^

0  |  0
guest(43.242.243.52) 2015 оны 02 сарын 06

har shilee avahgui yasan yum be stupid haragdaj baina

0  |  0
123456(183.177.97.21) 2015 оны 02 сарын 06

амжилт хүсье сайхан жүжигчин шүү

0  |  0
Aldaagaa zasaachee(178.192.168.128) 2015 оны 02 сарын 05

Ug usgiin aldaagaa zasaachee. Iim tom sambar deer bichsen zuiliig ingej aldaatai bichij bolj baigaa yumuu... Er n sonin unshij baihad hurtel iimerhuu aldaanuud mash ih gardag boljee...Ih muuhai sodon nudend hurtel evgui haragdah yum...

0  |  0
zochin(76.16.174.6) 2015 оны 02 сарын 05

Mundag mundag .goy uneheer saihan chadaltai jujigchin.Baharhaj bn

0  |  0
burmaa(112.72.13.11) 2015 оны 02 сарын 05

amjilt husey. mongoliin saihan busguichuudiin neg

0  |  0
zochin(202.72.246.134) 2015 оны 02 сарын 05

ovoo doo

0  |  0
андууд(122.201.22.156) 2015 оны 02 сарын 05

амжилт хүсий. данхар хал шилээ авчихгүй дээ. эсвэл хүнд нүдээ харуулчихвал ...

0  |  0
мөөгийн(202.179.11.107) 2015 оны 02 сарын 05

рагчаагын гээд буруу бичцэн байна уу даа эсвэл би буруу харжуу. уг нь ийн залгамаарын.иймэрхүү зүйл дээрээ жоохон анхаарч байвул уул нь зүгээр л юм. за амжилт хүсье. сайхан кино болсон байх

0  |  0
мөөгийн(202.179.11.107) 2015 оны 02 сарын 05

рагчаагын гээд буруу бичцэн байна уу даа эсвэл би буруу харжуу. уг нь ийн залгамаарын.иймэрхүү зүйл дээрээ жоохон анхаарч байвул уул нь зүгээр л юм. за амжилт хүсье. сайхан кино болсон байх

0  |  0
мөөгийн(202.179.11.107) 2015 оны 02 сарын 05

рагчаагын гээд буруу бичцэн байна уу даа эсвэл би буруу харжуу. уг нь ийн залгамаарын.иймэрхүү зүйл дээрээ жоохон анхаарч байвул уул нь зүгээр л юм. за амжилт хүсье. сайхан кино болсон байх

0  |  0
мөөгийн(202.179.11.107) 2015 оны 02 сарын 05

рагчаагын гээд буруу бичцэн байна уу даа эсвэл би буруу харжуу. уг нь ийн залгамаарын.иймэрхүү зүйл дээрээ жоохон анхаарч байвул уул нь зүгээр л юм. за амжилт хүсье. сайхан кино болох байх

0  |  0
уншигч(112.72.6.34) 2015 оны 02 сарын 05

Хүнийг угтах биш, утгах гэж бичсэн байна, 2-р өгүүлбэрт. Алдаагаа засаарай.

0  |  0
zochin(103.26.194.12) 2015 оны 02 сарын 05

harin tiim . har shil . yer ni har shil muuhai shuu . haraagui humuus ch yum shig. zun tsag bsan bol ch yahav dee ..

0  |  0
зочин(202.70.40.214) 2015 оны 02 сарын 05

Амжилт хүсэе. Мундаг сайн жүжигчин гэж хүндэлж байнаа. Дараа арга хэмжээнд орохдоо хар шилээ аваарай.

0  |  0
zochin(103.229.122.82) 2015 оны 02 сарын 05

Amjilt husie sain jujigchin saihan ch bvsgui

0  |  0
Top