Мөнхийн хайрын түүхийг тайзнаа дахин амилуулах "Төгсгөлгүй" танго балет өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Уг балетийг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул санаачлан, хөгжмийг хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан юм.
Энэхүү бүтээлд энэ зууны Монгол Улсын нийслэл хотын амьдрал, мөн төсөөлөлдөө бий болгосон "урлагийн гудамж"-ны тухай өгүүлэх аж. Дурлалт хосууд бие биедээ тэмүүлж байгаа тэр сэтгэлийг соронзтой л зүйрлэмээр. Энэ танго балетийн гол дүрийн баатар Галт ядуу тарчиг амьдралтай хэдий ч баян сэхээтний охин Сүндэрт дурладаг. Сүндэр ч дурлалдаа мөнгөөр хориг тавихыг хүссэнгүй. Галтад дурласан цэцгийн худалдагч бүсгүйгээс эхлээд Сүндэрийг хайрлаж явдаг Төмөр гээд энэ дурлалыг эсэргүүцэх хүн олон байсан ч тэд эцэстээ хамтдаа байж чаддаг тухай өгүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )