Хамтран амьдрагч: Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй юм

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Хамтран амьдрагч” уран сайхны кино нээлтээ хийгээд дөрөвхөн хонож байгаач хамгийн эрэлттэй кино болоод байна. Бодит амьдралаас сэдэвлэсэн уг уран бүтээл үзэгчдийг инээлгэж, уйлуулж чадаж байгаа нь сайн уран бүтээл болсныг илтгэж байгаа.

Киноны ганцхан минутын хэсэг болох МУГЖ Г.Ундармаа болон Цэнгэл нарын “Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй юм” гэсэн үзэгдэл олон мянган үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Энэ бол тус киноны багахан хэсэг. Хамтран амьдрагч киног үзвэл улам их сэтгэл хөдөлгөсөн, догдлуулсан үйл явдал өрнөдөг.

Тиймээс үзэгч та хүний амьдралын хар цагаан сүүдрийг хослуулан таньд нэгийг бодогдуулах энэ сайхан уран бүтээлийг амжиж үзээсэй хэмээн хүсч байна.

Хошин урлагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Г.Ундармаа энэ удаад амьдралд нухлагдсан эмэгтэйн дүрийг бүтээсэн нь урлагийнхны сэтгэлийг ч хөдөлгөөд амжлаа. 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top