Сониуч: Үнэгний диваажинтай танилц

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 11

Заогийн үнэгний тосгонд тавтай морил. Энэ бол дэлхий дээрх цор ганц үнэгний диваажин. Гадаа нь дөхөж очиход л цаст уулын цагаан, шар үнэгний улих чимээ сонстох болно. Японд байдаг энэхүү үнэгний тосгон тэртээ 1990 онд анх үүд хаалгаа нээж байжээ.

Улаан номонд орж, устахаа дөхсөн уулын үнэгнүүд анхандаа 100 орчим тоотойгоор Заогийн аж ахуйн фермерт ирж байсан гэнэ.

Энд энгийн улаан үнэг, мөнгөлөг үст үнэг мөн, хар үнэгнүүд бий. Японд ирэх жуулчдын сонирхлыг татаж, улсынхаа аялал жуулчлалд багагүй хөрөнгө оруулдаг тус үнэгний тогонд 100 доллар төлж байж “оршин суугчид”-тай нь танилцаж болно.

Энд дөнгөж төрсөн гавраас эхлээд нас биед хүрсэн үнэгнүүд хэдэн арваараа бий. Хамгийн царайлаг араатан гэгддэг үнэгний төрөлхийн махчин зан араншин хүний гар дээр ирсний дараа ор мөргүй алга болдог ажээ. Үнэгнүүд эзнээ орж ирүүт тал талд нь гарч гүйлдэж, тэжээвэр ноход шиг аяглана.

Тэд зочдод ч таатай ханддаг. Өөрсдөд нь амттай жигнэмэг, будааны нухаш тэргүүтнийг авч очсон хэн бүрт тэндэхийн үнэгнүүд эрхлэн наалддаг байна.

 Японы хөдөө тосгонд бага насаа өнгөрөөсөн хүмүүс үнэгтэй тоглож, тэднийг халамжилсан тохиолдол зөндөө бий. Гэвч Японд онгон зэрлэг байгаль гээд байхаар зүйл үгүй. Тэнд аж үйлдвэржилт цэцэглэн хөгжиж, зам тээвэр дэд бүтэц аалзны шүлс мэт хэрснээс зэрлэг байгальд сөрөг үр дагавар авч ирж эхлэв. Тэдний хамгийн том хохирогч бол шар үст үнэг. Япончууд үнэгийг “кицүнэ” хэмээн өхөөрдөн нэрлэнэ.

Зао хэмээх эмэгтэй Японд үнэгний аж ахуй эрхлэн, тэдний үр төлийг өсгөн хүмүүжүүлдэг. Үнэгний тоо толгой сүүлийн 20 жилийн хугацаанд Японы хойд нутгуудаар 15 хувиар өссөн нь Заогийн хүч хөдөлмөр гэнэ. Түүнд Засгийн газрын зүгээс жил бүр 50 мянган иений урамшуулал олгодог байна.

 

Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.205) 2015 оны 02 сарын 12

болдогсон бол.... энэ олон үнэгийг манай үлийн цагаан оготно үүрлэсэн газарт зун намар байлгахсан. :-bd

0  |  0
Top