Fashion week: Монгол загвар зохион бүтээгч Нью-Иоркт онцгойрлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 16

Монгол загвар зохион бүтээгчдийн бүтээл дэлхийн загварын ертөнцийн төв цэг гэгддэг Нью-Иорк хотын загварын долоо хоногт мэр сэр харагдах болсон. Монгол үндэсний хувцас, ахуйн онцлог хэв маяг гадныханд тун сонин, содон санагдаж байгаа бололтой. Өнгөрсөн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 13-нд болсон Нью-Иоркийн загварын долоо хоногийн 2015 оны намар, өвлийн хувцасны коллекцид монгол загвар өмсөгч Баярхүүгийн Баярмаагийн бүтээл олны анхаарлыг татлаа.

Б.Баярмаагийн “It girl” нэртэй коллекц нь дайчин эмэгтэйчүүдийг дүрсэлсэн бөгөөд үүндээ монгол үндэсний хэв маягийг мөн шингээжээ. Энэхүү коллекцид орсон даашинз, бүстэй цамцны иж бүрдэл нь тансаг зэрэглэлийн үстэй хүрэм, кашмер ноосон цамцтай. “It girl” коллекц эрэмгий дүр төрхийг харуулахын тулд тун сонирхолтой үзүүлбэр ч бэлджээ. Энэ тухай thepenisula.com сайтад дүрслэн бичихдээ “Шоу эхлэхэд монгол үндэсний сүрлэг ая хүнгэнэж, загвар өмсөгчид ан хийж буй мэт бүжиглэнэ. Эрэлхэг зоримонг охидыг харуулсан энэ коллекц тун сонирхолтой болжээ” хэмээн дүгнэсэн байна.

Б.Баярмаа өмнө нь “Mercedes Benz” загварын долоо хоногт өвөл, намрын коллекцио танилцуулсан нь мөн олны анхаарлыг татсан юм.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.102) 2015 оны 02 сарын 25

Bayar hurgee.

0  |  0
zochin(216.223.27.31) 2015 оны 02 сарын 16

Yamarch shineleg goy setgemj bhgui zugeer tod ungiin zadgai deel busad ni bdag l huvtsas sanagdlaa. Harin Tsolo Munkh bol jinhene setgemjtei zagvar zohiodog yum shigee

0  |  0
Sweden(83.250.89.238) 2015 оны 02 сарын 16

Bayr hurgie! Estoi goe zagvaruud bn. Amjilt husie!

0  |  0
Top