Сониуч: Швед хамгийн романтик орон

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 24

Хайрын баярын өдөр гэгддэг Валентинаар дэлхийн улс орнуудын дурлалт хосууд твиттер хуудас ашиглан нэгэндээ хайр сэтгэлийн мэндчилгээ илгээв.  Тэдгээр мэндчилгээг Европын Швед улс тэргүүлсэн байна. Ингэснээр Швед улс дэлхийн хамгийн романтик улсаар нэрлэгдэж байгаа тухай твиттер хөгжүүлэгчид өөрсдийн бичил судалгаанд үндэслэн мэдээллээ.

Валентинийн өдрөөд Шведийн твиттер хэрэглэгчид “I love you” буюу “Би чамд хайртай” хэмээх өгүүлбэрийг хамгийн их ашигласан байна. Тэдний араас Словен, Израйль, Норвеги эхний байруудыг эзэлжээ.

Харин эрх чөлөөний бэлгэдэл гэгддэг АНУ энэхүү жагсаалтын 15 дугаарт бичигдсэн байна. Хачирхалтай нь Их Британид “Би чамд хайртай” хэмээх сэтгэлийн үгээ дурлалт хосууд хамгийн бага ашигласан байна. Тэд жагсаалтын сүүл мушгижээ. Магадгүй Их Британийн твиттер хэрэглэгчид дурлалт сэтгэлийн үгээ “амьдаар” эсвэл хувийн чат ашиглан илгээсэн байж болох юм.

 Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top