Реппер гүнж гашуудаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

Реппер гүнж гэгддэг Ники Минажийн менежер 31 настай Девон Пикетт харамсалтайгаар амиа алдсан байна. Тэрээр хоёр найзынхаа хамт шөнийн клубээр үйлчлүүлж байхдаа хэсэг залуустай муудалдаж, цээжин тус газраа таван удаа хутгалуулж амиа алджээ. Цагдаа нар Пикетт болон найзуудтай нь муудалцсан 10 гаруй залуусыг баривчилсан тухай “TMZ” сайт мэдээллэсэн байна. Энэ тухай Минаж твиттертээ “Харамсалтай байна. Бидний нөхөрлөл өнөөдрөөр дууслаа. Буруутан заавал шийтгэлээ амсах болтугай” гэж жиргэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top